Иог бол хүнийг дотроос нь эрүүлжүүлдэг

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Иог бол хүнийг дотроос нь эрүүлжүүлдэг

Иог бол хүнийг дотроос нь эрүүлжүүлдэг

Соёл Фитнесс клубийн – Халуун иогийн багш, спорт аэробекийн 2 зэрэгтэй А.Авьяас зөвлөж байна.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Бидний урилгыг хүлээн авсанд тань баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө сайхан танилцуулна уу?

-Миний жор сэтгүүлийн нийт уншигчид даа энэ өдрийн мэндийг айлтгая аа. Намайг Амгаланбаатарын Авъяас гэдэг.  Соёл вэлнэс төвийн Бикрам иог буюу Халуун иогийн багшаар ажилладаг. Би Соёл Урлагийн Их Сургуулийг Бүжгийн багшийн мэргэжлээр 2011 онд төгссөн. Сургуулиа төгсөөд удаагүй иогоор хичээллэх болсон. Иогоор хичээллэснээр түүнийг гүн гүнзгий шинжлэх ухаан төдийгүй маш олон хүнийг эрүүлжүүлэх ухаан гэдгийг ойлгосон. Мөн иогоор бие сэтгэлийг тайвшруулж, аливаад хандах хандлага өөрчлөгддөгийг өөрийн биеэрээ мэдэрсэн дээ. Тиймээс ч бидний амьдарч буй нийгэм стресс ихтэй учир иог маш хэрэгтэй зүйл гэдгийг ухаарч иогийн багш болохоор шийдсэн.

Бикрам иог буюу Халуун иог сүүлийн үед маш эрчээ авч буй иогийн нэг хэлбэр гэж ойлгодог. Манайхан ч бас сайн мэддэг болсон шүү дээ? Харин энэхүү иогийн төрөл маань хэзээнээс эхэлж үүссэн бэ?

-Халуун иог буюу бикрам иог нь ойролцоогоор 30 гаруй жилийн өмнө үүссэн иогийн харьцангуй залуу урсгал юм. Бикрам иогийн хичээллэх ангийг 38-40 градусын өрөөнд 90 минутын турш 26 төрлийн поз буюу Асанаг эхнээс нь дуустал нэгэн ижил дарааллаар хийдэг. Аштанга иогтай төстэй хэдий ч өндөр хэмийн халуунд хичээллэдгээрээ онцлог. Энэ нь хүнийг илүү уян хатан болгох, бие дэх хорт бодисуудыг сайтар гадагшлуулах болон  булчин шөрмөс татах гэх мэт гэмтэл авах эрсдэлийг бууруулдгаараа давуу талтай. Мөн халуун орчинд илүү хөлөрснөөр биеийн жингээ бууруулах болон биеийн бодисын солилцоог эрчимжүүлэх ач холбогдолтой. Бикрам иогийн студи нь дан ганц халуун байгаад зогсохгүй чийглэгийн хэмжээгээр ч мөн хэвийн өрөөнөөс илүү байх хэрэгтэй байдаг.

Ихэвчлэн халуун иогийг ямар шалтгаантай хүмүүс зорьж ирдэг вэ?

-Манайхыг зорьдог хүмүүсийн дийлэнх нь турах зорилгоор эхэлж холбогддог. Гэхдээ иог бол турахдаа гол нь биш хүнийг дотроос нь эрүүлжүүлдгээрээ онцлогтой. Тэрийг ойлгосон хүн иогт дурлаад, амьдралынхаа нэг хэсэг болгодог. Ер нь нэгээс хоёр жилийн хугацаанд тасралтгүй иогоор хичээллэхэд цаашдаа өөрсдөө гэрийн нөхцөлд иогоо хийх боломжтой болдог шүү.

Мөн иогоор хичээллэснээр нурууны өвчнөөс ангижрах давуу талтай гэж дуулсан энэ нь хэр үнэний ортой вэ?

-Иог бол эрүүлжих ухаан юм. Монголчууд ихэвчлэн нурууны өвчлөлтэй байдаг. Энэ нь стресс болон суугаа ажил, хөдөлгөөний дутагдалтай цэвэр холбоотой. Их уурлах бухимдах нь нуруунд бас муугаар нөлөөлдөг. Иогоор хичээллэснээр нуруунд өгч буй ачааллыг багасгаж хөдөлгөөнийг эрчимжүүлдэг. Ингэснээр нуруу гэлтгүй бүхий л төрлийн өвчнийг хөдөлгөөнөөрөө анагааж байна гэсэн үг. Тиймээс хүмүүсийг насан туршдаа иогоор хичээллээсэй гэж уриалмаар байна. Дасгалаа хийж эхэлж байгаа хүн бясалгаж эхэлнэ.  Бясалгаснаар өөрийн дотоод дуу хоолойг сонсож өөрийгөө таньж эхэлдэг төдийгүй тэсвэр хатуужлыг эзэмшинэ. Биед орших хүрд болох чакра энергийг нэг хэмд нь барьж чадна гэсэн үг л дээ. Бидний ямар нэг хүрд гэмтэж доголдсон тохиолдолд тухайн хүрдэнд харьяалагддаг эрхтнүүд өвчилсөн байх жишээтэй. Тэр бүгдийг иогоор тэгшитгэснээр эрүүл тайван аз жаргалтай амьдарна.

Та иогоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Би иогоор хичээллээд 4 гаруй жил болж байна. Бүжгийн багшийн ангийг төгссөн болохоор надад иог их ойр байсан болов уу гэж боддог. Бүжгийн багшаар суралцаж байгаа оюутнуудад, анагаахын багшаар хүний биеийн анатомийг нарийн задалж заадаг. Учир нь хүний биеийг гэмтээхгүйгээр яаж бүжиг заах вэ? Гэдэгтэй холбоотой л доо. Бүжгийн заах аргазүй зэрэгт суралцсан болохоор иогийн багш хийхэд минь их түлхэц болсон. Мөн миний мэргэжилтэй төстэй болохоор ч тэр үү иог хурдан сурсан. Ойролцоогоор нэг жилийн хугацаанд иогийг эзэмшээд үлдсэн жилүүддээ багшилсаар мөн суралцсаар байна. Ер нь хүн насан туршдаа суралцдаг шүү дээ. /инээв/

Та бүх төрлийн иог заадаг хирнээ яагаад заавал халуун иогийг дэлгэрүүлж байна вэ?

-Халуун иог бусад төрлийн иогийг бодоход өөр орчинд хийгддэг. Дасгалууд нь эхэндээ хөнгөн явж байгаад хүндэрдэг. Дээр дурдсан Асана төрлийн 26 дасгалыг бүрэн эзэмшихэд бүх төрлийн иогийг хийдэг болно. Энэхүү иогийг яагаад сонгож заадаг вэ гэхээр үр дүн маш хурдан хугацаанд гардаг давуу талтай. Эхэндээ хүмүүс турна гэж бодож ирдэг болохоор шавь нартаа иогийн мөн чанарыг таниулахыг эрмэлздэг. Иогоор хичээллэснээр амьсгалаа зөв авч гаргаж, мөн тэнцвэр, тэвчээрийг түрүүлж сурдаг.

Ажаад байхад танай Соёл төвийн халуун иогийн Мана, гартааман гэр,  их сонирхол татаж байна л даа?

-Манай төв халуун иогоо тусгай мана гартааман чулуун саунд хичээллэдэг. Гаднаас нь харвал монгол гэрийн өнгө аястай. Энэхүү чулуун гэр өөрөөсөө давхар энерги ялгаруулдгаараа ач тустай. Дотроо бол нэг удаад 8 хүн хичээллэдэг. Тиймээс биднийг зорьж ирж буй хүн бүртэй тулж ажиллах боломж бүрддэг юм аа. Мөн шавь нарийн маань сэтгэл ханамж өндөр байдгаас гадна үр дүнтэй хичээл болж чаддаг. Мөн иогийн хичээлээ дуусаад өөрсдийн хүслээр шүршүүрт эсвэл саунд ч сууж болно шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж