Францын хоккейчид эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Францын хоккейчид эхний хожлоо авлаа

Чехийн Праг, Острова хотуудад болж буй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр “А” хэсгийн Франц-Австри, Швейцарь-Германы тоглолтууд болсон. Энэ тоглолтод Франц өрсөлдөгчөө 2:0-оор хожиж, энэхүү дэлхийн аваргын анхны хожлоо авлаа. Тэд Герман, Швейцарьт ялагдаад байсан юм. Харин гурав дахь тоглолтоо хийж буй Швейцарь Германыг 1:0 онооны харьцаагаар хожиж, 7 оноогоор хүснэгтийн III байрт бичигдэж байна.

Өнөөдөр энэ хэсгийн Швейцарь-Латви, Швед-Канадын багуудын тоглолт болох юм. Одоогоор “А” хэсэгт бүх багууд гурван тоглолт хийгээд байгаагаас Канад 9 оноотой тэргүүлж, Швед, Швейцарь, Чех улсын багууд удаалж байна.

“А” хэсэгт Канад 9, Швед 8, Швейцарь 7, Чех 4, Герман 3, Франц 3, Австри 2, Латви 0 

“В” хэсэгт АНУ 9, Словак 7, Беларус 7, ОХУ 6, Финланд 6, Дани 1, Словени 0, Норвеги 0 оноотой байна.

Өнөөдрийн тоглолтын хуваарийг хүргэж байна.

V.06 (Лхагва)

  • Швейцарь-Латви (А хэсэг)
  • Швед-Канад (А хэсэг)
  • ОХУ-Дани (В хэсэг)
  • Словак-Норвеги (В хэсэг)

Ч.ОТГОНБААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж