Д.Ганбат гомдлоо тайлав

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Д.Ганбат гомдлоо тайлав

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүнд нэг сайн “чадуулсан” Д.Ганбат гишүүн өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ хариу барьж, даагаа нэхэв.

Тэрээр Ц.Нямдорж гишүүнийг “ордны буг” гэж хэлээд бүхэл бүтэн аймаг төлөөлөөд сууж байгаа хүнийг сургах гээд хэрэггүй гэж томорсон юм.  

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Тэтгэврийн нэрийн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Иргэдийн ирээдүйдээ хэрэглэхээр төлсөн НДШ-ийн 8.8 их наяд төгрөг ямар замаар сандаа төвлөрөлгүй дашийн шоог болсон талаар сураглаж, Ардын намынхан сонгуульд зарцуулчихсан юм уу, яг юунд зарцуулсан юм бэ гэж асуудал тавьж байсан юм. Түүнд нь Ц.Нямдорж гишүүн хариу өгөх үеэрээ “Улс төрчид үг хэлээ татаж, үнэн бодитой зүйл ярихгүй бол ард түмнийг худал мэдээллээр тархийг нь угааж, төөрөгдүүлж байна. НДС-г С.Эрдэнэ, Баярсайхан нар хамгийн сайн мэдэх хүмүүс. Энэ хөрөнгийг сонгуульд зарцуулах эрх байдаггүй юм. Д.Ганбат танхимд алга, тойргийнхон нь 2016 онд сонголт хийхдээ иймэрхүү хүмүүст санал өгөх эсэхээ сайтар бодох ёстой” гэсэн тайлбарыг хийсэн нь голыг харлуулж, явсан бололтой.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж