Монголыг ардчиллын институцээ яаралтай бэхжүүлэхийг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Монголыг ардчиллын институцээ яаралтай бэхжүүлэхийг зөвлөжээ

Монголыг ардчиллын институцээ яаралтай бэхжүүлэхийг зөвлөжээ

"Түмний 76" үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.4.11/ “Авилгад залгиулсан Монгол” хэлэлцүүлэг зохион байгууллаа.   Хэлэлцүүлэгт "Транспэрэнси интернэшнл Монгол” гүйцэтгэх захирал О.Батбаяр, Хууль зүйн дээд сайд асан В.Удвал, Hууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хуульч Ж.Эрхэмбаяр нар оролцож, илтгэл хэлэлцүүлсэн байна.  Цаашлаад бүтэн жилийн турш   “Ажилгүйдэл”, “Авлига”, “Авто замын түгжрэл”, “Агаарын бохирдол”, “Архидалт” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд форум, мэтгэлцээн, ярилцлага зэргийг зохион байгуулахаар болжээ.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас явуулсан судалгааны авлигын индексээр 2018 онд Ази, Номхон далайн бүсийн орнууд 44 оноо авчээ.

Харин Монгол Улсыг улс төр, бизнес, эдийн засаг, шүүх зэрэг есөн үзүүлэлтэд тулгуурлан судлахад 37 оноо авсан байна. Авлигын индексийн үзүүлэлтээр 40-өөс доош оноо авбал маш эрсдэлтэй, популизм газар авч, ардчилал суларсанд тооцогддог аж. Монголтой адил 40-өөс доош оноо авсан улсууд маш хурдан дарангуйлал руу шилждэг аж. Тиймээс 40-өөс доош оноо авсан улсууд яаралтаа ардчиллын институцээ бэхжүүлж,дарангуйлал руу шилжихээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг ажээ.

Ардчиллын институцэд шүүх засаглал, улс төрийн намууд, хууль тогтоох байгууллагууд, хууль хэрэгжүүлэгч байгууллагууд, Засгийн Газар, Сонгуулийн Ерөнхий хороо, Аудитын байгууллага зэрэг ордог байна. Дашрамд дурдахад, тус байгууллагаас Ерөнхийлөгчийн санаачилсан ҮАБЗ-өөр шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг өөрчлөх хуулийг эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байсан билээ. Мөн тус байгууллагаас судалгаагаар 40-өөс доош оноо авсан улс орнуудад хандаж маш яаралтай ардчиллын институцээ бэхжүүлэх, дарангуйлал руу шилжихээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн талаар "Транспэрэнси интернэшнл Монгол” гүйцэтгэх захирал О.Батбаяр хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж