Цагдаагийн байгууллага дахь халаа сэлгээ тасралтгүй үргэжилсээр байгаа бололтой. Тодруулбал саяхан дахин хэд хэдэн томилгоо хийгдэж, ЦЕГ-ын хэд хэдэн удирдлагыг өөрчилсөн байна. Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг өөрчилж тэдний оронд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүхийг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очир Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд дарга болсон байна.
Мөн Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар Замын цагдаагийн газрын дарга болон ЦЕГ-ын боловсон хүчнээр ажиллаж байсан хурандаа Ж.Буянбатыг томилсон гэнэ. Мөн эх сурвалжийн хэлж байгаагаар дээрх томилгоог энэ сарын 9-ны өдөр баталгаажуулах гэнэ.
Д.ЖАРГАЛ