Бразилын хоёр дахь том хотод хүчтэй бороо орсны улмаас зургаан хүний амь хохирчээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тус хот бүхэлдээ усанд автаж, хүн болон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байдал үүссэн байна.
Олимпийн наадамд зориулсан дугуйн зам сүйдэж, хотын гол замууд хаагдан, олон барилга байшин гэрэл цахилгаангүй болжээ.
Хоёр сарын хугацаанд Рио де Жанейро хотод хоёр дахь удаагаа маш хүчтэй далайн шуурга дэгдсэн байна. Тус хотод онц байдал зарласан байна. Өмнө нь хоёрдугаар сард дэгдсэн далайн шуурганы улмаас долоон хүн амиа алджээ.
Эх сурвалж: АиФ