Ньюс хөтөч: "Зүүнбаян рэйфанери" ХХК-иас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Зүүнбаян рэйфанери" ХХК-иас мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: "Зүүнбаян рэйфанери" ХХК-иас мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно.Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.00

  • "Шүүхийн хараат бус байдлын баталгаа-Шүүхийн томилгоо" сэдвээр  хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумд болно.

09.30

  • СЭЗИС-д “Глобалчлал 4.0 ба Монгол Улсын хөгжлийн шинэ парадигм” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Холбоо барих утас: 99095491, 80084374

10.00

  • Монголбанканд өгсөн шаардлагынхаа хариуг Капитал банкны хадгаламж эзэмшигчид хохирогчидын холбоо ТББ-аас шаардана. Холбоо барих утас: 99105845
  • Хангарди  ордонд “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99251972, 89109500
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд “1000 залуу 1000 санаа төсөл”-ийн 4 дэх сургалт болно. Холбоо барих утас: 99127029

11.30 

  • MN мэдээллийн төвд "Зүүнбаян рэйфанери" ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа

13.30

  • ХУД, 3-р хороо, МСМ группын байранд "Өргөх байгууламжийн техник, хөдөлмөр, галын аюулгүй байдал" сэдвээр үзүүлэх сургалтыг МХЕГ, МӨБҮХ хамтран зохион байгуулна. Холбоо барих утас: 9198-9890

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1914.04.12 Улсын хурлын газрыг байгуулахыг хүсч айлтгасныг Богд хаан зөвшөөрөн, бичиг цохжээ. Уг бичигт “Дэлхий дахины олон хүчирхэг бөгөөд баян боловсорсон улс цөм Улсын хурал нээн шийтгэж, төлөөний хүн гаргаж, Дээд хуралд улс төрийн ашиг зовлонг хэлэлцэх ба Доод хуралд газар орон дор тус бүхий их төлвийг тайлбарлан хэлэлцэх дор тус тус тэргүүн байгуулж, нийтийн бодлого нэгтгэснээс бүх хүчнийг олжихуй. Манай улс хурлын тэргүүн, төлөөний хүн энэ удаа сонгон гаргасан үгүй хэмээвч харьяат сайд түшмэд нийтээр газар орны байдлын төлвийг төсөвлөн мэдэж чадахын тул, зүй нь урьдаар Улсын Дээд, Доод хэмээх хоёр хурлыг үүсгэн шийтгэсүгэй’ гэжээ

1938.04.12 Өрөмч хотод Гоминданы ноёрхлыг ард түмэн түлхэн унагаж, хувьсгалт засаг тогтов.

1956.04.12 “Хятад Монголын 1956 оны соёлын хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө”-нд Бээжин хотноо гарын үсэг зурав.

2004.04.12 Замын-Үүд-Бээжингийн хооронд тогтмол цагаар явах олон улсын аяллын автобусыг албан ёсоор явуулж эхлэв. Тогтмол цагаар явах олон улсын аяллын автобусыг явуулах болсонтой холбогдуулан Замын-Үүд-Бээжингийн хоорондох олон улсын засмал замыг нээжээ.

2013.04.12 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНТУ-ын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоган бараалхав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж