“Жирийн монгол охин” үдэшт саатаарай | News.MN

“Жирийн монгол охин” үдэшт саатаарай

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

“Жирийн монгол охин” үдэшт саатаарай

“Жирийн монгол охин” үдэшт саатаарай

“Агшин”, “Хүүхэд нас”, “Жирийн монгол охин” зэрэг олон дуугаараа 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан дуучин, хөгжимчин Б.Цог шинэ тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Олон олон залуусын нандин дурсамжийг хадгалсан тэртээх он жилүүдийн дурсамжид очих “Жирийн монгол охин” тоглолт ирэх бямба гаригт “UB Palace” концертын их танхимд тоглогдох юм.

“Шигтгээ” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Б.Цог “Хөх тэнгэр” хамтлагт аргил гитарчнаар ажиллан мэргэжлийн хөгжимчний түүхээ эхэлсэн байдаг. Мөн гурван андтайгаа хамтран “Элькондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэсэн ч өдгөө бүтээлүүд нь хуучраагүй эгшиглэсээр байна.

Монголын рок поп хөгжмийн ертөнцөд 30 жилийн турш хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвин яваа дуучин, хөгжимчин, найруулагч Б.Цогийн тоглолтод олон уран бүтээлч оролцохоор болжээ. “Жирийн монгол охин” тоглолтод урилгаар “Хар сарнай”, “Титэм”, “Айзам”, “Харш”, “Ньюанс”, “Мотив” хамтлаг, дуучин Б.Ангирмаа, Б.Баярцэцэг, жаз дуучин Ц.Хулан, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нар оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-11 150.129.140.248

UB ПАЛАЗ ГЭХЭЭР БУЖИГНАСАН ТООС ХАМАР АМААР ОРООД МУУХӨЙ ГЭЖ

Avatar

Зочин 2019-04-11 66.181.161.19

UB palace засвар хийгээд янзын гоё болсон байна лээ .Ядаж ганц удаа орж үзээ хө

Avatar

зөвөлгөө 2019-04-11 66.181.161.19

UB palace засвар хийгээд янзын гоё болсон байна лээ .Ядаж ганц удаа орж үзээ хө

Avatar

Зочин 2019-04-11 202.9.43.211

ШИГШЭЭ ХАМТЛАГ ГЭЖ ШААЖИЙНА ШИГТГЭЭ ХАМТЛАГ БАЙХ АА. ТАНАЙХ УЛАМ Л ДОРДООД БАЙХ ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж