Оросын хамгийн үнэтэй, бас хамгийн хямд их сургууль Казаньд байна

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Оросын хамгийн үнэтэй, бас хамгийн хямд их сургууль Казаньд байна

Оросын хамгийн үнэтэй, бас хамгийн хямд их сургууль Казаньд байна

Оросын хамгийн үнэтэй дээд боловсролыг Татарстаны Казань хотын Иннополис их сургууль олгож байна хэмээн боловсролын мэдээллийн “Вузы России” цахим портал мэдээллээ. Иннополис их сургуулийн нэг хичээлийн жилийн дундаж төлбөр 1,2 сая рубль ажээ. Харин хамгийн хямд нь бас Казаньд байна. Казаньд байрладаг Оросын Исламын дээд сургуулийн нэг жилийн төлбөр 12 мянган ам.доллар ажээ.

“Вузы России” портал “Оросын дээд боловсролын 2019 хөтөч” нэртэй судалгааны тайланд эдгээр мэдээлэл багтсан байна. Тайланд Оросын 81 муж, бүсийн төрийн болоод хувийн өмчийн 457 их, дээд сургуулийн мэдээллийг нэгтгэн боловсруулжээ.

Дээр дурдсан Казанийн Иннополис их сургууль нь Мэдээлэл, технологийн чиглэлийн сургууль юм. Харин хамгийн хямд төлбөртэй гэгдэж байгаа Оросын Исламийн дээд сургууль хэл шинжлэлийн сургууль юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж