ЖДҮ: 300 сая төгрөгөөс дээш зээлийг банкаар олгоно

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

ЖДҮ: 300 сая төгрөгөөс дээш зээлийг банкаар олгоно

ЖДҮ: 300 сая төгрөгөөс дээш зээлийг банкаар олгоно

УИХ-ын  Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2019.04.11) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Дэд хорооны дарга Ж.Ганбаатар хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөл болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөр”-ийг хэлэлцэхээр болсныг гишүүдэд танилцуулав.

 Төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллагын төлөөлөл нэг байсныг гурав болгон нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авахад тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр нь салгах, төсөл хүлээн авах хугацааны товыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх зэрэг шат бүрийг нь нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн гэдгийг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан хэллээ.


    Мөн зээл авсантай холбогдуулан байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус сангаас олгосон зээлийн даатгалыг нарийвчлах, цахим хэлбэрт шилжүүлж хялбаршуулах, эцсийн шатны сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болгох, онооны системээр дүгнэх, зээлд хамрагдахгүй байх тохиолдол бүрийг нэг бүрчлэн нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдав. 

     Гишүүдийн зүгээс 300 сая төгрөгөөс дээш зээлийг зохих шаардлага хангасан банкаар, түүнээс доош төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн шилэн сонгон шалгаруулалтаар олгох шаардлагатай гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.  Эргэн сануулахад, ЖДҮ-ийн зээлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн жил олгосон нь албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан гэх дуулиан үүсгээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж