2019 он гарсаар Москва хотын метронд хүмүүс 2600 гаруй эд зүйлсээ мартжээ. Мартсан эз зүйлс дотор 1950-иад оны оюутны монтаж, гитар, шарвин шарагч зэрэг байсан хэмээн Москвагийн метроны Хэвлэлийн алба мэдээллээ.
“Он гарсаар метрогоор зорчигчид 2600 гаруй эд зүйлсээ мартаж буусан. Үүнээс 600 гаруйг нь эзэнд буцаан өгөөд байна. И.М.Сеченовын нэрэмжит Анагаахын их сургуулийн 1959 оны төгсөлтийн оюутны монтаж, гитар, боксын тулам, шарвин шарагч, шалны паркетан хавтан зэрэг сонирхолтой эд зүйлсийг зорчигчид мартсан” хэмээн Хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Метронд мартсан эд зүйлсийг “Котельники” буудалд байдаг агуулахад хадгалдаг байна. Москвагийн метроны журам ёсоор мартсан эд зүйлсийг олдсон өдрөөс нь хойш зургаан сар хадгалдаг ажээ. Өдөрт дунджаар 20-40 эд зүйлсээр агуулах арвижиж байдаг байна.
Өнгөрсөн 2018 онд нийтдээ мартсан 8000 гаруй эд зүйлс бүртгэгдсэнээс 2000 гаруйг нь эзэд хайж ирж авчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ