ТБХ-ны хуралд нэг ч гишүүн ирээгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

ТБХ-ны хуралд нэг ч гишүүн ирээгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан боловч одоогоор нэг ч гишүүн “А” танхимд ирээгүй байна. Харин тус байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхтэй холбоотойгоор нэр бүхий яамдаас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан албан тушаалтнууд ирсэн, гишүүдийг ирэхийг хүлээж сууна.

Мөн Төрийн ордны “Б” танхимд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт зарласан ч зөвхөн байнгын хорооны дарга А.Бакей л ирсэн байгаа юм. Тус байнгын хороогоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус бүр хэлэлцэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж