Суданд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгчөө огцрууллаа | News.MN

Суданд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгчөө огцрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Суданд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгчөө огцрууллаа

Суданд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгчөө огцрууллаа

Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширыг албан тушаалаас нь огцруулж, шилжилтийн зөвлөл байгуулахаар хэлэлцэж эхэлсэн талаар тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Тус улсын Хойд Дарфур мужийн Үйлдвэрлэл, эдийн засгийн сайд Мажуб Хусейн “Al-Hadath” телевизээр “Ерөнхийлөгч аль-Баширыг огцорсны дараа төрийн эрхийг авах цэргийн зөвлөл байгуулахаар зөвлөлдөж байна” хэмээн мэдээлсэн байна.

Мэдээллийн “Baj News” порталд мэдээлснээр, Суданы цэргийн зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Авад бин Ауфаар удирдуулсан цэргийнхэн нэг жилийн турш улс орноо хүчээр авахаар бэлтгэж байжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч асан Омар аль-Башир хаана байгаа талаар үнэн зөв мэдээлэл байхгүй байгаа аж. Зарим хэвлэлд цэргийнхэн түүнийг гэрийн хорионд байлгаж байгаа гэж мэдээлж буй бол зарим нь улс орноо орхин явсан гэжээ.

Суданы зэвсэгт хүчин тун удахгүй шилжилтийн үед улс орныг удирдах цэргийн зөвлөл байгуулснаа албан ёсоор зарлах юм байна. Гэвч одоогоор тус зөвлөлийг хэн тэргүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Шилжилтийн үе нэг жилийн хугацаанд үргэлжилж болзошгүй юм байна.

Цэргийнхэн улсын телевиз, радиогийн компанийн байранд хүрдэг замуудыг хаасан учир хотын замын хөдөлгөөнд түгжрэл үүсчээ. “Аl-Hadath” телевизээр Суданы Батлан хамгаалахын сайд асан, эрх баригч “Үндэсний конгресс” намын дарга Ахмад Харун болон аль-Баширын орлогч асан Али Усман Тах, Ерөнхийлөгчийн хувийн хамгаалагчдыг баривчилсан гэж мэдээлсэн байна. Суданы олон улсын нисэх онгоцны буудал хаалгаа барьжээ.

2011 онд АНУ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, Өмнөд Судан салан тусгаарласны дараа Судан улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн билээ. 2018 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс талхны үнийг бууруулах шаардлагаас эхэлсэн бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал аажмаар 30 жил тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Омар аль-Баширын улс төрийн дэглэмийг өөрчлөх тэмцэл болж өргөжсөн юм.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-11 202.72.245.204

МЮ БАРСЫН ТОГЛОЛТЫН ҮЕД ТЭНД ҮЙМЭЭН НЬ НАМ ЗОГССОН ГЭСЭН. МӨНХИЙН ХӨЛБӨМБӨГ Л ХЭРЭГТЭЙ ГАЗАР ШИГ

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-04-11 66.181.184.130

Монголд оркуудын бөөс өмхий төвд жанхуугийн 17 чингэлэг спирт, номурангийн 120 сая доллар, төмөр замын 280 сая доллар гм үйл олон хулгай луврын хэргийг нь илчлээд, огцруулаад шоронд хийчих зүрх зоригтой аавын хүү алга уу???

Avatar

ZOCHIN 2019-04-11 180.150.80.211

30 JIL. ELBEGEES YLGAA YUN..

Avatar

ОМОГШСОН МОЯА 2019-04-11 120.16.157.79

МОЯА ОМОГИЙХОН ОМОГШИЖ БОСООД ЖОНКУУГ ЗАЙЛУУЛЦГААЯ

Avatar

Зочин 2019-04-11 146.115.163.21

Chuham iim dongio garuudaas bolj Sudan 2 huvaagdjee gej

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-04-11 66.181.184.130

Яг үнэн, бас Монголд эрүүл саруул сэтгэдэг ухаантай хүмүүс байдаг юм байна. Цөөн хүн жанхуутай тэмцээгүй юм байна. Монголын ард түмэн тэмцэж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж