Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны хуралдаан болов

Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны хуралдаан болов

Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны дөрөвдүгээр хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулав. Хуралдааныг Гадаад харилцааны сайд, Үндэсний хорооны дарга Д.Цогтбаатар удирдан явуулсан бөгөөд энэхүү хуралдаанд ХХААХҮЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, ХХМТГ, ҮХГ, МҮХАҮТ-ын төлөөлөл болон Азийн хөгжлийн банкны “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн зохицуулагч нар оролцов.

Үндэсний хороо ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна гадаад худалдаанд оролцогч Монголын аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдэд экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай гадаад болон дотоод таатай нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хуралдааны үеэр Үндэсний хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2019 оны үйл ажиллагаанд тусгагдсан ажлын явцын талаар хэлэлцлээ. Үүнд худалдаатай холбоотой мэдээллийн ил тод байдлыг хангах “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан” болон гадаад худалдаанд оролцогч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах “Цахим нэг цонхны систем”-ийг байгуулах асуудал багтав. Түүнчлэн манай улсаас мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед тулгарч буй асуудал болон Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох шаардлагын талаар мэдээлэл солилцож, харилцан ярилцаж холбогдох шийдвэр гаргахаар болов.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж