Сааль, сүүнийхээ буянаар ижий, аав минь яс сайтай, бие бөхтэй явсныг санаж хүүхдүүддээ байгалийн амьд чанараа гээгээгүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэх ёстойг ухаарч байна. Хамгийн гол нь байгаль эхийн амьд чанараараа байгаа энэ сүү балчир үрсийн минь ирээдүйг эрүүл өнгөөр гоёно. Ингэж чадвал эзэгтэй миний чин зүрхний мөрөөдөл биелж байна гэсэн үг.
Эзэгтэй миний өглөө "Сайн"-аар эхэлдэг. Яагаад гэвэл хайртай хүмүүсийн минь эрүүл мэнд надад хамгийн чухал. Тэд минь эрүүл чийрэг, аз жаргалтай байж гэмээнэ гэргий, ээж хүнийхээ хувьд сэтгэл амгалан байна гэдэгт итгэдэг. “Хайртай шүү” гэж ханьдаа, хүүхдүүддээ өдөр бүр хэлдэг шигээ тэднийхээ төлөө хамгийн сайн сонголт хийхийг эрмэлздэг эгэл жирийн л эзэгтэй нарын нэг нь би.
Айл гэрийн эрүүл энх аж төрөх ухаан нь эхнэр хүнээс ихээхэн хамаардаг гэдгийг өмнө нь хаанаас ч билээ уншсанаа санаж байна. Тухайн үед нэг их анхаараагүй ч амьдрал дээр маргашгүй үнэн гэдгийг ухаарах боллоо. Авга ах маань хийжүүлсэн ундаанд "нугасгүй" нэгэн л дээ. Түүний энэ хэрэглээнд эхнэр, хүүхэд нь ч уусан дассаар өөрөөс нь дутахгүй дуртай болчихсон. Гэтэл саяхнаас хүү нь хөл өвдөөд байна хэмээн зовиурлах болж. Эмнэлэгт үзүүлтэл ясны сийрэгжилт гэсэн онош гарсан байна лээ. Эцэг эхийн буруу зуршил хүүхдүүдэд нь өвлөгдөж, эрүүл мэндээс нь "сордог"-ийн бодит жишээ энэ байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд ухамсаргүйгээр эцэг, эхийнхээ хоолны хэрэглээг даган дуурайдаг.
Миний хувьд тэднээс ялгаагүй, буруу зуршлаа бяцхан үрсдээ "халдааж" байснаа бас мэдэрсэн дээ. Би импортын, 6 сар хадгалдаг гайхамшигтай, гашилж мууддаггүй сүү, йогуртанд ухаангүй дуртай байснаа ч нуухгүй ээ. Гэрийнхэн маань ч үүнд дасал болчихсон байсныг яана… Гэтэл ингэж удаан хадгалахын тулд их хэмжээний тогтворжуулагч, хүчтэй нэмэлт бодисууд хольдог гэдгийг нь мэргэжлийн хүнээс дууллаа. Хар ухаанаар бодоход, тараг гэдэг маань эх амьтны сүүнээс гаргаж авсан амьд бүтээгдэхүүн болохоор хагас жил битгий хэл ганц 7 хоног хайрцганд хадгалахад исч муудаад элдвийн юм болно оо доо. Сүү бол бүр ярих юм биш, саасан өдрөө л хөөрүүлэхгүй бол тэр өдөртөө гашилчих нь бишгүй л байдаг даа.
Ийм болохоор би сонголтоо өөрчлөхөөр эрс шийдсэн. Сааль, сүүнийхээ буянаар ижий, аав минь яс сайтай, бие бөхтэй явсныг санаж хүүхдүүддээ байгалийн амьд чанараа гээгээгүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэх ёстойг ухаарч байна.
Дээр үед Хүүхдийн сүүний үйлдвэр гэж байхад дүүгийнхээ сүүнд дугаарлаж зогссон үеэ бас санав. Балчир насанд үлдсэн тэр үеийн сүү, тарагны амт одоо ч сэтгэлд хадаастай байдаг юм байна. Олон жил амсаагүй тэр сайхан амтыг саяхан "Сайн" сүүнээс мэдэрсэн маань сонголтоо өөрчлөх цаг болсныг хэлээд өгсөн юм даа. Би өдөр бүр "Сайн" сүү хэрэглэж байгаадаа үнэхээр баяртай байдаг болсон. Яагаад гэвэл, сэтгэлд үлдсэн тэр л хуучны сайхан дурсамж хөргөгчин дотор маань биелээд байна шүү дээ. Хамгийн гол нь байгаль эхийн амьд чанараараа байгаа энэ сүү балчир үрсийн минь ирээдүйг эрүүл өнгөөр гоёно. Ингэж чадвал эзэгтэй миний чин зүрхний мөрөөдөл биелж байна гэсэн үг.
Зөөхийг зөв хэрэглэвэл үс, хумс хэзээ ч хугарахгүй. Сүүлийн гурван сар яг ийм байдлаар хооллоход 20 кг хассан байна. Ингэж жин хассаны минь нууц "Сайн" бифидо тарганд байсан юм шүү
Үүнээс гадна эзэгтэй нартаа аминчилж зөвлөх нэг зүйл бас байна. Бүсгүй хүний гоо сайханд тараг, зөөхий хэчнээн ач тустай талаар олж мэдсэнээ хуваалцахгүй өнгөрч чадахгүй нь. Ялангуяа, бифидо буюу биеийн дархлааг сэргээж, бодисын солилцоог дэмждэг "Сайн" тараг гоо сайхны үнэнч туслах гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл би бага хүүгээ төрүүлсний дараа бараг 20 кг нэмсэн. Өглөө өлөн элгэн дээрээ тараг идэж, бас өдөр цагаас өмнө махан хоолоо идчихээд 14.00 цагаас хойш тараг, ааруул, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ялангуяа, өдөртөө хар талхан дээр зөөхий түрхээд идэхэд жингээ барих боломж юм гэдгийг ойлгосон. Зөөхийг зөв хэрэглэвэл үс, хумс хэзээ ч хугарахгүй. Сүүлийн гурван сар яг ийм байдлаар хооллоход 20 кг хассан байна. Ингэж жин хассаны минь нууц "Сайн" тарганд байсан юм шүү.
Миний “Сайн” сонголт бол хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй хайрын сонголт гэдэгт би итгэдэг. Орой бүр гэртээ орохдоо заавал "Сайн" сүүг цүнхэлж байж санаа амардаг. Учир нь хайртай хүмүүсийн минь эрүүл мэнд надад хамгийн чухал.