Капитал банкны харилцагчдад мэдээлэл өгөх лавлах утаснуудад сүүлийн өдрүүдэд ирж байгаа дуудлагын дийлэнх нь 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдээс яаж нэхэмжлэл авах вэ гэдэгт зааварчилгааг хүсч байгаа юм байна. Тэдэнд хандаж мэдээлэхэд Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлд Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоожээ. Энэ үед Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэлийн загвар болон нэхэмжлэл бүрдүүлэх зааварчилгааг өгөх ажээ. Иймд Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэл хүлээн авах тухай олон нийтэд зарлах хүртэл хүлээх хэрэгтэй юм байна.
Холбоотой мэдээ