Тайвань бүсгүйн нүднээс дөрвөн жижиг зөгий гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Тайвань бүсгүйн нүднээс дөрвөн жижиг зөгий гарчээ

Тайвань бүсгүйн нүднээс дөрвөн жижиг зөгий гарчээ

Эмч нар тайвань эмэгтэйн хавдсан зүүн нүднээс 3-4 мм хэмжээтэй, дөрвөн жижиг зөгий гарган авчээ. Тайваний Фуин их сургуулийн эмнэлгийн Нүдний тасгийн эрхлэгч Хун Чи Тин "Бүсгүйн нүдэнд ямар нэгэн шавьж байгааг олж харсан. Тэднийг микроскопоор харж, эвдэлгүйгээр гаргаж авсан” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тайвань эмэгтэйг нүүрээ угаасны дараа нүд нь өвдөж эхэлсэн байна. Тэрбээр "Нүднээс байнга нулимс гоожоод, үнэхээр хэцүү байсан. Би үхэхээс айж байлаа" хэмээн ярьжээ. Гурван цаг зовж шаналсны эцэст тэрбээр эмчид хандсан аж.

Эмч Хун "Цаг алдалгүй эмчид хандсан нь сайн хэрэг болсон. Хэрвээ цаг алдсан бол амь насыг нь аврахын тулд нүдний алим авах мэс засал хийх байсан” хэмээн ярьсан байна. Аз болоход бүсгүй өндөр халуураагүй, төв мэдрэлийн системд нь ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж