Банкны хуулга хуурамчаар үйлддэг этгээдүүдийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Банкны хуулга хуурамчаар үйлддэг этгээдүүдийг баривчиллаа

Банкны хуулга хуурамчаар үйлддэг этгээдүүдийг баривчиллаа

Tомоохон аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилсан бүлэг этгээдийг баривчилжээ. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк, нотариат, томоохон аж ахуйн нэгжийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг өчигдөр /2019.4.11/ илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хороонд байр түрээслэн, түр оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн “Н” нь бусадтай бүлэглэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг бүрдүүлж өгөх замаар бусдыг залилан мэхэлж байжээ.

Шалгалтын явцад байгууллагын бичиг баримт тамга, тэмдэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт, материал, арилжааны банкуудын дансны хуулга, цалин орлогыг нотлох баримт бичиг зэргийг хуурамчаар үйлдэн залилан мэхлэдэг байсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Тиймээс арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, бусдад зээл олгох, үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бичиг баримтыг сайтар шалгахыг цагдаагийн газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж