Фото: Eric Gaillard / Reuters
Францын Үндэсний хурал (парламентын доод танхим) иргэдээ мөрдөн шалгах тухай хуулийн төслийг дэмжлээ. Хуулийг батлахад 438 депутат дэмжсэн санал өгч, 86 нь эсрэг байжээ.
Энэ хуулиар, тусгайлан бий болгосон хяналтын байгууллага Аюулгүйн албаныханд мөрдөн мөшгөх зөвшөөрлийг шүүхийн оронд өгч байх юм. Зарим тохиолдолд тусгай районуудад интернэтийн болон утасны мэдээллийг нь авч болох эрх тагнуулын байгууллагуудад зөвшөөрнө.
Энэ хуулийн төлөө ерөнхий сайд Мануэль Вальс зогсож байгаа бөгөөд тэр нь терроризмтай тэмцэхэд тустай гэж үзэж байгаа аж.
Хүний эрхийн төлөө тэмцэгчид, сөрөг хүчнийхэн хуулийн төслийн эсрэг байгаа юм. Энэ хууль гүйцэтгэх засаглалд дэндүү их эрх мэдлийг өгч байна гэж тэд үзэж байгаа. Үүний зэрэгцээ, change.org сайтад хуулийн төслийг дэмжээгүй нийтлэл тавигдан түүнд 125 мянган хүн дэмжлэгээ илэрхийлжээ.
Парламентын дээд танхим уг хуулийн төслийг зургадугаар сард авч хэлэлцэх юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР