Эмнэлгийн мэргэжилтнүүд алаг үрсийнхээ төлөө “жагслаа”

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн мэргэжилтнүүд алаг үрсийнхээ төлөө “жагслаа”

Эмнэлгийн мэргэжилтнүүд  алаг үрсийнхээ төлөө “жагслаа”

375. Энэ бол өнгөрөгч онд осол гэмтлээр амиа алдсан хүүхдийн тоо. Амиа алдсан хүүхдүүд ямар ч дайн байлдаан, алан хядах ажиллагааны золиос болоогүй зөвхөн авто замын ослын улмаас хорвоог орхисон нь харамсалтай. Олон улсын статистикийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улс явган зорчигчдод хамгийн эрсдэлтэй орны жагсаалтыг тэргүүлжээ. Тэр дундаа осолд өртсөн бага насны хүүхдийн тоогоор дэлхийн улс орны жагсаалтыг манлайлж байгаа юм.

Зам тээврийн осолд өртөгсөд ихэвчлэн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амь насаа алддаг бөгөөд ГССҮТ-д өдөртөө 500 гаруй иргэн яаралтай түргэн тусламжаар үйлчлүүлдэг байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр осол гэмтлийн 80 гаруй хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг бөгөөд ихэнхдээ суудлын бүс зүүгээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,  хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй зэргээс үүдэн осол гэмтэл гардаг гэдгийг мэдээллээ.

Тэгвэл өнөөдөр /2019.04.11/ “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил–2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Тээврийн цагдаагийн алба хамтран “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ хүрээнд  эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 12.30-13.00 цагийн  хооронд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгджээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж