Холливудын нэрт жүжигчин Брэдли Купер Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй болзож байна. Брэдли Купер, Ирина Шейк нарын гадуур хамт зугаалж буй зураг папараццийн дуранд бууснаар харилцаа нь илчлэгдэв. Хосуудыг дотны найзууд нь танилцуулсан тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ. 40 настай Брэдли Купер Ирина Шейкээс 11 насаар ах юм.
Брэдли Купер өнгөрсөн гуравдугаар сард Английн жүжигчин, загвар өмсөгч Суки Уотерхаусаас харилцаагаа тасалсан юм. Брэдли Купер Суки Уотерхаустай хоёр жилийн хугацаанд болзож, гэрлэхээр бэлтгэж байсан аж. Харин Ирина Шейкийн хувьд Кристиан Роналдутай таван жил болзсон. Тэд өнгөрсөн арванхоёрдугаар сард салсан юм.
Эх сурвалж: HELLO
Б.АНХТУЯА