Манай улсын шилдэг залуу уулчин Д.Отгонхүү Европ тивийн ноён оргил Эльбруст хоёр дахь удаагаа амжилттай гарчээ.
Үүнийхээ дараа Аугаа их ялалтын баярын 70 жилийн ойд зориулсан "Европ тивд үүнээс дээш гүйх газаргүй" уриатай “Redfox Elbrus race” нэртэй Олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцсон байна.
Ингэхдээ skyrunning буюу уулын гүйлтийн уралдааны босоо 1 км-ийн ангилалд оролцож, Монгол улсынхаа рекордыг эвдэж, 58.52 минутаар шинэчлэн тогтоон, 35-р байрт оржээ.
1 км босоо ангилал гэдэг нь далайн түвшнөөс дээш 1000 метрт буюу 1 км өндөрлөгт нийт 5 км зам туулдаг юм байна. Тэмцээнд нийт 18 орны 311 тамирчин оролцжээ. Д.Отгонхүү нь энэ ангилалдаа Монголын рекордыг анх 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр 1:01:54 цагаар тогтоож байжээ.
Б.ЭНХ