Түрүүлсэн боксчин тивийн АШТ-д өрсөлдөх эрхийг авна | News.MN

Түрүүлсэн боксчин тивийн АШТ-д өрсөлдөх эрхийг авна

Түрүүлсэн боксчин тивийн АШТ-д өрсөлдөх эрхийг авна

Түрүүлсэн боксчин тивийн АШТ-д өрсөлдөх эрхийг авна

Монголын боксын холбооноос зохион байгуулж буй залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болж байна.

Ази тивийн хошой аварга, боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит тэмцээнд 28 байгууллагын 170 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэй найм, эрэгтэй долоон жинд аваргуудаа тодруулна. Тодруулбал, Олон улсын боксын холбооны шинэчилсэн дүрмээр эрэгтэй 46-49, 52, 57, 63, 75, +75 кг, эмэгтэй 46-48, 51, 54, 57, 60, 64, 69, +69 кг-ын жинд аваргуудаа тодруулна. Жин бүрийн аварга болсон боксчид ирэх арваннэгдүгээр сард болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийг авах юм байна.

Боксын залуучуудын улсын аваргууд ирэх бямба, ням гаригт /2019.04.14-15/ тодорно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж