Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнийг зургаан сарын турш зохион байгуулж, “Архангай Алтан Дорнодын дайчид” баг аваргын цомыг өргөсөн. Лигийн тэмцээний нэг онцлог нь тухайн аймгийн багийн бүрэлдэхүүнд олны танил уран бүтээлчид багтдаг уламжлалтай билээ. Тэгвэл Архангай аймгийн багт тоглосон жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаяр аваргын бөгжөө зүүжээ. Тэрбээр өнөөдөр багийнхаа хамтаар Лигийн тэргүүн хэсгийн ялагчийн бөгжөө зүүсэн байна.
Сагсан бөмбөгийн талбайд багагүй үүрэг гүйцэтгэж чаддаг түүний хувьд энэ удаа өөрийн нэр, дугаартай бөгжтэй болжээ.
Жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаяр сүүлийн жилүүдэд Архангай аймгийн багийн бүрэлдэхүүнд багтан тоглож байна.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ