Дуучин Укагийн тоглосон анхны кино

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Дуучин Укагийн тоглосон анхны кино

Дуучин Укагийн тоглосон анхны кино

Өвөрмөц дүр төрх,  хөдөлмөрч зан чанараараа бусдаас үргэлж ялгарч чаддаг “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука анх удаа кинонд тогложээ. Авьяаслаг дуучин бүсгүй энэ сарын 5-нд “Corporate Convention Center”-т нээлтээ хийгээд удаагүй байгаа “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кино тоглосон байна.

Дуучин Ука өмнө нь “Mongolian Connection”, “Ээжийн дайсан 2”, “Сахиулсан тэнгэр” зэрэг цөөнгүй уран сайхны киноны дууг дуулж байсан бол энэ удаа өөрөө тоглосон нь олны анхаарлыг татаж байна. Түүний тоглосон “Hi Honey” уран сайхны кинонд реппер Жий, “Гурван охин” хамтлагийн дуучин Ану, Э.Агиймаа нарын дуучдаас гадна хошин урлагийн жүжигчин М.Баярмагнай, Б.Баттөмөр, Б.Батмаа, У.Цогтбаяр зэрэг уран бүтээлчид хамтран тогложээ.

Дотно нөхөрлөдөг гурван найзын нэгнийх нь амьдралд таагүй байдлаар орж ирсэн тэр бүсгүй хэн байв. Жинхэнэ хайр, аз жаргал, хүний амьдралын хамгийн үнэтэй зүйлс юу болохыг санаанд оромгүй адал явдлаар дүрсэлжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж