Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнөөдөр /2019.04.11/ ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ тухай өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан“Миний бие НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчийн хувиар нийслэлчүүдийнхээ санал, бодлыг цаашид хийж хэрэгжүүлэх шинэ удирдлагын багийн ажилд хүргэж ажиллах болно” гэдгээ мэдэгдлээ.
Улаанбаатар хотын даргаар С.Амарсайхан бүтцийн өөрчлөлт хийж, нийслэлийн хоёр орлогч, төлөөлөгчийг шинээр томилсон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Жанцангийн Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Шижирбаатарын Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Оросбаатарын Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Мягмаржавын Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Дашнямын Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн Отгонсүхийг тус тус томилсон байна.
Холбоотой мэдээ