Энэ сарын 25-нд ажил 10.00 цагт эхэлнэ | News.MN

Энэ сарын 25-нд ажил 10.00 цагт эхэлнэ

Энэ сарын 25-нд ажил 10.00 цагт эхэлнэ

Энэ сарын 25-нд ажил 10.00 цагт эхэлнэ

Энэ сарын 25-нд төр, захиргааны байгууллагын ажил 10.00 цагт эхэлнэ. Энэ өдөр “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулах учраас өглөөний 07.00-10.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль цэцэрлэг хичээллэхгүй гэж ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр хэллээ. Тэрбээр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллагуудаас авхуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явуулна” гэв.

Тухайн өдөр /2019.04.25/ зарлан мэдээллийн дохио өглөөний 08.00 цагт дуугарсны дараа орон байрнаас гарах дадлага сургуулилалтыг хийх аж. Улаанбаатар хотод дуут дохио өгөх 60 цамхагтай  олон нийт цугларах 111 цэг байдаг аж. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авах боломжтой бөгөөд хотын оршин суугчид бүгд оролцох юм байна. Мөн тухайн өдрийн өглөө Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсоохоор болжээ.

“Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, харилцааг сайжруулах зорилготой аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-04-11 202.21.118.138

Гэртээ ширээн доороо орж суугаад, хүүхдүүдийнхээ толгой дээр ном тавьж сургуулилтад хийхэд болно биз дээ тэ

Avatar

Монгол 2019-04-11 66.181.165.246

Энэ яах вэ ээ, Харин тэр замбараагүй, ойрхон зайд шавааралдуулан, 15 давхараас дээш орон сууц барьж байгаа явдлыг зогсоож өгөөч ээ??? Хүн ам, оршин суугчид, зогсоол энэ тэрийн ямар ч тооцоо, төлөвлөлт байхгүй, зөвхөн ашиг харсан энэ даварсан барилгын компаниудаа цэгцэлж өгөөч!!!!!!!

Avatar

Зочин 2019-04-11 66.181.179.91

Унтаж болохгүй ээ. Сүхбаатарын талбай дээр цуглана ш дээ. Ширээн дор хоргодох тухай дадлага хийнэ ш дээ.

Avatar

Зочин 2019-04-11 202.131.245.226

10 хүртэл замын хөдөлгөөнийг хягаарлана гэсэ мөртөө 10 цагаас ажил эхэлнэ гээд байх юм Тэгээд одоо ажил рүүгаа шууд нисээд очих уу шал амьдралгүй юм хийх юм

Avatar

Зочин 2019-04-11 202.131.242.154

Сайхан унтая байз

Avatar

хн 2019-04-11 66.181.170.110

Yag untuulaach. Avaariin dohio duugaraad, zuragt radio bugd duugarna…

Avatar

Зочин 2019-04-11 202.55.184.242

eruu mal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж