Энэ сарын 25-нд ажил 10.00 цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Энэ сарын 25-нд ажил 10.00 цагт эхэлнэ

Энэ сарын 25-нд ажил 10.00 цагт эхэлнэ

Энэ сарын 25-нд төр, захиргааны байгууллагын ажил 10.00 цагт эхэлнэ. Энэ өдөр “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулах учраас өглөөний 07.00-10.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль цэцэрлэг хичээллэхгүй гэж ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр хэллээ. Тэрбээр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллагуудаас авхуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явуулна” гэв.

Тухайн өдөр /2019.04.25/ зарлан мэдээллийн дохио өглөөний 08.00 цагт дуугарсны дараа орон байрнаас гарах дадлага сургуулилалтыг хийх аж. Улаанбаатар хотод дуут дохио өгөх 60 цамхагтай  олон нийт цугларах 111 цэг байдаг аж. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авах боломжтой бөгөөд хотын оршин суугчид бүгд оролцох юм байна. Мөн тухайн өдрийн өглөө Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсоохоор болжээ.

“Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, харилцааг сайжруулах зорилготой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж