Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулсан хувиараа хөдөлмөр эрхлэгч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх орон тооны бус комисст хандана. Комисс үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тодорхойлсоны дагуу мэргэжлийн хяналтын байцаагч актыг баталгаажуулна. Актыг үндэслэн осол гэмтлийн үе шат, хүндрэлээс хамааран "Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох өвчний жагсаалт"-ын дагуу аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооно.
Ингэснээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр авах эрх үүсэх юм.
Холбоотой мэдээ