НИТХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ | News.MN

НИТХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

НИТХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

НИТХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2019.04.10/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.

Тус бүлэг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын эзэмшлийн “Зүүнбаян Рэфайнери” компани Туул голын бургасыг хядан барилга барьж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлснээр 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын дарга гэх мэтчилэн Нийслэлийн удирдах дээд байгууллагад ажиллаж ирсэн боловч ахынхаа компанийн хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан. Харин ч бүр хууль бус үйл ажиллагаа явуулахыг нь эрх мэдлийн хүчээр хамгаалж, өөгшүүлж байсан байж болзошгүй.

Учир нь С.Амарсайхан нь 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн. 2016 оны 07 сараас 2017 оны 10 сар хүртэл НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр, 2017 оны 10 сараас 2019 оны 02 сар хүртэл НИТХ-ын даргаар, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.

Харин “Зүүнбаян рэфайнери” компанийн газрын хугацаа 2013 оны наймдугаар сард дууссан боловч 2014 оны дөрөвдүгээр сараас газрын эзэмших эрхийг сунгаж, үе шаттай хууль бус ажиллагаа явуулж ирсэн байна.

Иймд Нийслэлийн удирдах дээд байгууллагад ажиллаж байхдаа ахынхаа компанийн хууль бус үйл ажиллагааг нууж, нийслэлийнхний төдийгүй Туул голоос ундаалдаг Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн С.Амарсайханыг хотын даргаар ажиллах ёс зүйгүй гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахын хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж тус бүлэг үзэж байгаа юм байна.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн шаардлагад хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн хамаарал бүхий этгээдээ хамгаалж, нуун  дарагдуулсан С.Амарсайханд хариуцлага тооцох, компанийн учруулсан 13 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах, Туул голын хойд болон урд эргийн дагуух төлөвлөлтийг олон нийтэд ил тод зарлах зэргийг дурдсан байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-11 202.9.42.235

АН-хан төрийн ажилд бүү саад болоо. Сөрөг хүчин гэхээр л учир зүггүй төр засгийн ажлыг гацааж хорлонтой ажил хийх ёстой байдаггүй юм. Та нар дут

Avatar

Туул гол 2019-04-11 202.131.244.210

Бургас х***х ажилд минь бүү сад бол гэж байгаа юмуу?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-04-11 64.119.16.164

Зайсангийн гүүрний дээх нь хайрга асгаад хэдэн жил болсон юм. Гэтэл өнгөрсөн намар маш их хайраг нэмээд асгасан байна.Бургаас устгасан, сайхан ногоон зүлгийг устгасан гэсэн үг.Үүнийг хэн хийв? БОАЖЯ, НМХГ муу ажиллаж байгаа хэрэг л дээ. Өргөдлийн байнгын хороо яасан бэ? Зөвхөн ганц газрыг биш, бүгдийг шалгаад БУРУУТАНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД, ДОРВИТОЙ АЖИЛ ХИЙЦГЭЭЛ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-04-11 119.40.99.5

Туул аварая. Бидний хувьд энэ бол засаг дарга болсон нэг компанийн захиралын эрх ашгаас мянга илүү чухал зүйл. Нам харгалзахгүй Туул голоо аварая

Avatar

Зочин 2019-04-11 178.194.37.178

Mash zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж