Дугуйн зам эвдэж, рекламны самбар байрлуулсан уу? | News.MN

Дугуйн зам эвдэж, рекламны самбар байрлуулсан уу?

Дугуйн зам эвдэж, рекламны самбар байрлуулсан уу?

Дугуйн зам эвдэж, рекламны самбар байрлуулсан уу?

Улаанбаатарын  хаана, ямар самбар байгуулахыг нийслэлийн Гадна зар сурталчилгааний зөвлөлийн шийдвэрээр шийддэг. Тус зөвлөлөөс зөвшөөрөл олгосон рекламны самбараас нийслэлийн төсөвт ч багагүй мөнгө төвлөрдөг аж. Гэвч иргэд дур мэдэн зам дагуу рекламын самбар босгодог. Эзэнгүй айлыг эзгүйчилж байгаа мэт нэг цагийн дотор зөвшөөрөлгүйгээр рекламны самбар байрлуулах нь энүүхэнд .

Жишээлбэл,  дугуйн замыг эвдэн, рекламны самбар байгуулсан тухай мэдээ зураг сошиалд өчигдөр /2019.4.10/ тавигдсан юм.  Уг асуудлыг сурвалжлахаар “Цэцэг төв”-ийн зам дагуу тавьж буй дугуйн замыг зорилоо. Зураг дээр байсан рекламны самбарыг замын хажууд тавьсан байв.  Харин рекламны самбар байсан хэсэгт замын хучлага хууларч, хайрга, чулуу онгилогдсон байгаа харагдав.

РЕКЛАМНЫ  САМБАРААС 825 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

Энэ асуудлын Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн  Г.Билгүүнээс тодрууллаа.


-Сошиал орчинд тархсан зураг  дээр байгаа самбарыг хэзээ суурилуулсан юм бэ. Байрлуулсан самбар нь зөвшөөрөлтэй юу. Мөн самбарыг байрлуулсны дараа дугуйн зам тавьсан юм уу, дугуйн замыг эвдэж самбар байрлуулсан юм уу?

-Миний хувьд дугуйн зам болон самбар дээр хяналт тавьж ажилласан. Зураг дээрх самбар нь Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны самбар. Үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо нь 2017 оны арванхоёрдугаар сарын 19-нд Улаанбаатар хотын Захирагчдын албанд хогийн савтай самбарыг 100 байрлалд байрлуулах хүсэлт ирүүлсэн юм. Ингээд хүсэлтийг судалсны дүнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн дэргэд байдаг Гадна зар сурталчилгааны зөвлөлөөр 2018 оны нэгдүгээр сарын 2-нд хэлэлцэж,  хүсэлт дэмжигдэн, гэрээ байгуулсан юм. Хүсэлт дэмжигдсэнээр хогийн савтай самбар байрлуулах ажил 2018 оны хоёрдугаар сард эхэлсэн. Ингэхдээ хамгийн эхний самбараа Бага тойрууд байрлуулсан байдаг.

Үүний дараа буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 24-нд нийслэлийн Засаг даргын А358 дугаар захирамжаар дугуйн зам хийхээр болж, дугуйн замыг Улаанбаатар зам арчлалын газраар гүйцэтгүүлэхээр болсон. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал гарч, үнэлгээний хороо хуралдсан. Тухайн ажил зураг төсөлгүй байсан тул  Үнэлгээний хороо зураг төслийг батлагдтал ажил эхлэх хугацааг хойшлуулсан. Ингээд зураг төсөл бэлэн болж, 2018 оны есдүгээр сарын 3-нд дугуйн зам барих ажил эхэлсэн.  Дугуйн зам барих ажил арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлээд, хүйтэрсэн тул дуусгаж амжилгүй зогссон юм. тухайн хэсгийн дугуйн зам дутуу байгаа. Резинэн будаг наагаагүй, тэмдэглэгээг нь хийгээгүй байгаа.

-Тэгэхээр рекламны самбарыг байрлуулсны дараа дугуйн зам барих ажил эхэлсэн юм байна гэж ойлголоо. Дугуйн замыг барихдаа самбарыг яагаад буулгаагүй юм бэ?

-Дугуйн замын загвар зургийн дагуу 4-5 самбар, Цэцэг төвийн манаачийн путк зэргийг авах шаардлагатай болсон. Улаанбаатар зам засвар тухайн үед өөр олон ажил дээр ажилласан тул хүн хүч хүрэлцэхгүй байна, ажлаа эхлээд чөлөөлөх шаардлагатай объект тулсан үед нь буулгая гэсэн юм. Ингээд тус самбар байрлаж буй хэсэгт зам тавих үед хоёр байгууллага хоорондоо тохиролцоогүй юм билээ.

-Дугуйн замыг хэзээ барьж дуусах вэ?

-Дугуйн замын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлэх даалгаврыг Улаанбаатар зам засварынханд өгсөн. Тус дугуйн зам нь Бага тойрууд буюу Цэцэг төвөөс, Улаанбаатар зочид буудал хүртэл үргэлжлэх юм. Дугуйн зам барих ажил энэ ондоо багтаад дуусах болно.

-Хотод замбараагүй, олон рекламны самбар байдаг. Үүнийг цэгцлэх ямар ажил хийж байна вэ?

-Хуучин  Энх тайваны өргөн чөлөө, наадамчдын зам, хороолол битүү рекламны самбартай байсан. Одоо тийм биш, хороололд 3-4 самбар бий. Энх тайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайд нэг ч самбар байхгүй. Чингисийн өргөн чөлөөнд цөөн самбар бий. Төрийн сангийн хэлтэс манайд төлөвлөгөө өгсөн байдаг тул рекламны самбарыг огт байрлуулахгүй байж болдоггүй.

-Нийслэл рекламны салбараас хэдэн төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг вэ?

-Бидэнд гадна рекламнаас  нийслэлд 820 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн жил өгч, бид төсөвт 821 сая төгрөг төвлөрүүлсэн. Харин энэ жил бидэнд 825 сая төгрөг төвлөрүүлэх даалгавар өгсөн.

-Рекламыг хэдэн төгрөгөөр байрлуулдаг вэ?

-Зам дагуух зэрэглэлээс шалтгаалан ам метр нь 40-160 мянган төгрөг байдаг.

-Зөвшөөрөлгүйгээр рекламны самбар байрлуулсан хүнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Эзэн холбогдогч нь тодорхойгүй байвал самбарыг албадан буулгадаг. Эзэн нь тодорхой бол тав хоногийн дотор самбарыг буулгах албан бичиг хүргүүлдэг. Ингээд буулгахгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхийг шаардан Мэргэжлийн хяналтын байгууллагад ханддаг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-11 66.181.191.58

Энхтайваны гүүр дагаад маш олон том том самбарууд бий болсон байна лээ. Арай л юм аа та нар болил доо энэ балиар юмаа.

Avatar

zochin 2019-04-11 108.28.146.232

ORK ORKUUD ORKUUD HOTOD DUUREN BAIGAAGIIN TEMDEG

Avatar

волд 2019-04-11 202.55.188.44

ингэх байсанм уу

Avatar

Үнэн төрх 2019-04-11 103.9.90.130

Хотын иргэд их сонин шүү рекламын самбар энээ тэрээ гээд жижиг сажиг зүйл яриад л ам дамжин шуураад л…Төв талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар зочид буудал, Тусгаар тогтнолын ордны өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Цэдэнбалын талбай, Төв шуудангийн арын зам талбайтайгаа, Блью Мон төвийн зүүн талын усан оргилууртай талбайг бүгдийг нь Улаанбаатар хотын банк хэмээх газар хувьдаа авчихсан байгаа талаар яагаад ярихгүй байнаа. Эрэн сурвалжлаад гаргаад ир л дээ.. Эрхэм хотын дарга та анхаар л даа..

Avatar

Газрын наймаачин 2019-04-11 103.9.90.130

Хотын иргэд их сонин шүү рекламын самбар энээ тэрээ гээд жижиг сажиг зүйл яриад л ам дамжин шуураад л…Төв талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар зочид буудал, Тусгаар тогтнолын ордны өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Цэдэнбалын талбай, Төв шуудангийн арын зам талбайтайгаа, Блью Мон төвийн зүүн талын усан оргилууртай талбайг бүгдийг нь Улаанбаатар хотын банк хэмээх газар хувьдаа авчихсан байгаа талаар яагаад ярихгүй байнаа. Эрэн сурвалжлаад гаргаад ир л дээ.. Эрхэм хотын дарга та анхаар л даа..

Avatar

Зочин 2019-04-11 202.21.108.233

үнэн хойлог гарууд хотын удирдлагад гарчлаа л даа, Хүүк өөрөө ч нилээн сумтай гар.

Avatar

Иргэн 2019-04-11 103.229.121.5

Эргүү орк сэтгэлгээтэй новшнуудыг үхтэл нь торго.

Avatar

зочин 2019-04-11 103.99.103.99

Энхтайвны гүүр дагаад маш олон том том самбарууд бий болсон байна лээ. Арай л юм аа та нар болил доо энэ балиар юмаа.

Avatar

Зочин 2019-04-11 202.131.229.2

нарны зам дагуух дугуйн зам нэртэй будаг будан ажлын хажууд ажил шиг ажил л байна даг.. ядаж боржуруудаад нураачихгүй өндөр өндөр боржууртай зүгээр дэржигнэсэн замаар явахад хэцүү байдаг тул би лав тэр нарны замын хойд талын дугуйн зам нэртэй будагтай хэсгээр огт явдаггүй.. машин замаар явахаас өөр арга байхгүй.. хамаг бүдүүн дарга нар минь дугуйн зам хийхдээ ядаж боржуруудаа тэгшлээрэйдээ..

Avatar

Зочин 2019-04-11 66.181.191.58

авто замын газраас тавьсан дугуйг зам гэсэн

Avatar

Зочин 2019-04-11 202.9.42.203

хөөрхий ийм л малууд ажил хийж цаг бүртгүүлж байн даа байгуулага хооронд ямарч уяалдаа алга.хөөж явуул гахай маллуул…

Avatar

nomad 2019-04-11 182.160.35.121

70 , 80 jil bolj bnshdee umhii hamhii hulgaich nuudelchin zangaas 200 jiliin daraa salnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Avatar

Зочин 2019-04-11 118.200.126.63

Самбарын бизнес чинь асар их мөнгөний асуудал шүү

Avatar

Иргэн 2019-04-11 178.128.61.85

Гадныхан Монголчууд биднийг зүгээр ч нэг "Үхэр Монгол" гэж нэрлээгүй бололтой дог шүү, хийж байгаа юмыг нь хараад байхад.

Avatar

Харанхуй 2019-04-11 66.181.168.200

Монгол хүний ухаан гэж. Зам, самбар бариулах бодлого боловсруулсан, хяналт тавьсан төрийн байгууллага, гүйцэтгэсэн компани нтр ч гэж таг харанхуй хүмүүс байх юм даа.

Avatar

ЗОЧИН 2019-04-11 66.181.167.53

БУРУУТАЙ ЭЗДЭЭР НЬ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭЭЧ.

Avatar

Зочин 2019-04-11 183.177.97.14

Ungursun namar l iim zam sambar 2 hiisen bsan shde'

Avatar

Зочин 2019-04-11 206.189.204.3

xn

Avatar

Зочин 2019-04-11 202.21.96.212

УРАГШГҮЙ НОЁНД УХААНГҮЙ АЛБАТ ГЭЖ ЮУТАЙ ҮНЭН ҮГ ВЭ? БУЦААД САМБАРАН ХОТ БОЛЛОО БҮТЭХГҮЙ СТАА УУД

Avatar

zochin 2019-04-11 122.201.23.84

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг юмаа

Avatar

Зочин 2019-04-11 202.126.89.180

Harvaas neg durak iin huuhed baihaar hulduu hudalch batsaan bna. Hyanalt tavij ajillasan ch geh shig, mal huurch bgaam baihdaa. Duguin zam geed neg yum hiimeer ayadsan nuguu gar n sambar bairluulmaar ayadsan. Ali ali n l zailuul hariutssan yumaa hiisen yum shig bna. Hotiin zahirgaa neg baishind suudag alba heltesuud yum shig baih iin. Oor yu ch helehev dee

Avatar

zam zasvar 2019-04-11 202.179.25.224

hamgiin gol ni ajilaa hiij chaddaggui UB ZAM ZASVAR gedeg baiguullagiig tatan buulgah heregtei. Ajil hiij baigag humuus ni yamar ch setgelgui

Avatar

Зочин 2019-04-11 202.9.42.150

Өөрсдөө эвдчээд, өөрсдөө мэдээлэл хүргэх зарчимтай юм уу, танай сайт

Avatar

Зочин 2019-04-11 202.126.89.114

Ман гарч ирэхээрээ л хотыг зарлалын самбар болгодог шүү Бат үүлийн үед цэгцэлсэн ажлыг дахиад завааруулж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж