Помпео: Ким Жон Ун “дарангуйлагч”

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Помпео: Ким Жон Ун “дарангуйлагч”

Помпео: Ким Жон Ун “дарангуйлагч”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд “хайртай”-гаа илэрхийлж байсан бол өнгөрсөн Мягмар гаригт Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Кимийг "дарангуйлагч" хэмээн хэлжээ.

Майк Помпео өнгөрсөн жил АНУ, Хойд Солонгосын хоорондын харилцаа шинэ түвшинд гарсантай холбоотойгоор Пёньяныг дөрвөнтөө зорьсон билээ. Ардчилсан намын сенатч Патрик Леахи Помпеог өмнө нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог мөн л “дарангуйлагч” хэмээн хэлж байсныг нь сануулахад тэрбээр ийн хэлснээ хүлээн зөвшөөрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа хийсэн ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй билээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр (2019.04.11) АНУ-д хийх айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Дональд Трамптай уулзаж, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг зорьж буй юм.

Майк Помпео Трампын засаг захиргаа Хойд Солонгост “эдийн засгийн хамгийн хүнд дарамт” үзүүлж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж