2019 оны 1 дүгээр улиралд гэмт хэрэг 49 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

2019 оны 1 дүгээр улиралд гэмт хэрэг 49 хувиар буурчээ

2019 оны 1 дүгээр улиралд гэмт хэрэг 49 хувиар буурчээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран 2019 оны 1 дүгээр улиралд Нийслэл хотод үйлдэгдсэн хүнд гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

2019 оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буурч илрүүлэлт нэмэгдсэн сайн үр дүнтэй байна. Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 47.6 хувь хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 26 хувиар тус тус буурсан байна.

Мөн тусгайлан бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, 3 бүлэг 15 этгээдийг дайчлан баривчилж, хууль бусаар гар утас худалдан авч зарж борлуулдаг 3 ченжээс 70 гаруй гар утас, бусад эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор аж ауйн нэгж, байгууллагуудад 25 мэдэгдэл, шаардлага хүргүүлж үр дүнг нь тоооцон ажиллаж байна.

Хөдөө орон нутгаас нийслэлд ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа юм. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь нийтийн байр түрээслэн амьдардаг бөгөөд шөнө оройн цагаар гарч гэмт хэрэг үйлддэг байдал тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар 649 аж ахуйн нэгж  байгууллага нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 195, зөвшөөрөлгүй 454  аж ахуйн нэгж  байгууллага байна. Дээрх нийтийн байруудын 317 нь хяналтын камергүй, 183 нь хяналтын камертай байна. Тус хэлтсээс “Нийтийн байр” арга хэмжээний үеэр эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоожээ.

Дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа 17-35 насны 143 иргэнд хуулийг таниулан сурталчлах, давтан хэрэг үйлдэхгүй байх зэрэг сургалт зохион байгуулжээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 21 этгээдийг баривчилж, 76 хэргийг илрүүлээд байна.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж