Алина Загитоваг спортын ертөнцөөс "хөөх" үү?

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Алина Загитоваг спортын ертөнцөөс "хөөх" үү?

Алина Загитоваг спортын ертөнцөөс "хөөх" үү?

Пёнчаны Олимпийн аварга, 2019 оны Дэлхийн аварга, 2018 оны Европын аварга, 2017/2018 оны улирлын гран-при ялагч, 16 настай Алина Загитова зодог тайлах эсэх дуулиан уран гулгалтын спортын хүрээнд өрнөж байна. Загитоваг уран гулгалтын спортын төрөлд байж болох бүхий л шагналыг хүртсэн, дэлхий нийтэд агуу тамирчин гэдгээ харуулсан тул өсөн дэвжиж буй залуу тамирчдад "зайгаа" тавьж өгөх хэрэгтэй. Одоо л зодог тайлах хэрэгтэй. Дараа нь түүнд мянга дахин хэцүү байх болно хэмээн олимпийн аварга Роман Костомаров 16 настай Алина Загитовад хандан зөвлөжээ.

Харин түүнтэй 1999 оны дэлхийн аварга Мария Бутырская санал нийлэхгүй байгаагаа өнөөдөр /2019.04.11/мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ "Загитовагийн амжилт ямар ч тохиолдолд түүхэнд бичигдэнэ. Тэрбээр өмнө нь замаасаа ухраагүй. Загитова бол байгалаасаа тэмцэгч зан чанартай. Хэрвээ би түүний оронд байсан бол зодог тайлахгүй байсан. Алита Загитова бол уран гулгалтын спортоор хичээллэх  маш их дуртай, түүнийг олон нийт алга ташин дэмжихэд ч дуртай байдаг" гэжээ.

Үүнээс өмнөхөн дасгалжуулагч Этери Тутберидзе Алина Загитовагийн тухай ярихдаа "Тэр маш хурдан өсч байна. Өмнөх шигээ үсэрч чадахгүй байгаа. Өдөр бүр 30-40 минут тууштай, хатуу бэлтгэл хийж байж л тэр өмнөх шигээ үсэрч чадна. Үүнээс гадна, цахим орчинд шүтэн бишрэгчидтэйгээ байнга харилцдаг тамирчныг дэмжих  бодолгүй байна" хэмээн ярьсан удаатай.

Харин одоогоор Олимп, Дэлхийн аварга Алина Загитова энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.

Эх сурвалж: rsport.ria.ru, www.eg.ru

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж