АН албан ёсоор бүлэггүй болов

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

АН албан ёсоор бүлэггүй болов

АН  албан ёсоор бүлэггүй болов

УИХ дахь Ардчилсан намын албан ёсоор намын бүлэггүй болсныг өнөөдөр /2019.04.11/ УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намын бүлэг, намаасаа гарах хүсэлт өгснөөр намын удирдлага нь шийдвэрийг нь хүлээж авсан. Гэвч Ардчилсан намын удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шууд явуулсан бол Л.Болдыг намын дунд шатны байгууллагынх нь шийдвэрээр чөлөөлөх эсэхийг эцэслэх байсан юм.

Гэвч Мягмар гаригт Ардчилсан намын бүлэг хуралдаж, албан ёсоор бүлэггүй болж байгаагаа УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Хуулийн дагуу нам бүлэггүй болох асуудлыг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулах ёстой. Тиймээс ийнхүү өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй болж, зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

Аль ч парламентын үед сөрөг хүчний үүрэг, ройл чухал байдаг. Эрх баригчдын хэт дарангуйлал, өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах зэрэг “хориг” тавих боломж, завсарлага авах, дүгнэлтээ хэлэх зэрэг олон давуу эрх бүлэгт байдаг. Гэвч 65-ын бүлэг, МАН-ын өнөөдрөөс эхлэн сөрөг хүчингүйгээр ирэх 2020 оны сонгууль хүртэл улс төрөө хийх “эрхээ” халааслав.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж