Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019.04.05-ны өдөр "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ны МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, хараагүй иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонсчээ. Тэрбээр энэ талаараа “Хараагүй иргэдтэй уулзлаа. Хийж бүтээж байгаатай нь танилцлаа. Маш их эрч хүч, урам зориг авлаа. Хамтарч хийх зарим ажил ч байна. Хараагүй иргэд маань амьдралын утга учрыг дүүргэж амьдрах гэж зүтгэж тэмцэж байгаа сэтгэлийн онцгой хүчтэй, гайхамшигт хүмүүс юм.” гэж жиргэжээ.
https://t.co/Z6778ekLMP Хараагүй иргэдтэй уулзлаа. Хийж бүтээж байгаатай нь танилцлаа.Маш их эрч хүч, урам зориг авлаа.Хамтарч хийх зарим ажил ч байна.Хараагүй иргэд маань амьдралын утга учрыг дүүргэж амьдрах гэж зүтгэж тэмцэж байгаа сэтгэлийн онцгой хүчтэй,гайхамшигт хүмүүс юм.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) April 9, 2019