Мэдэгдэл | News.MN

Сүүлийн үед Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын  нэр хүндэд тодорхой этгээдүүд зохион байгуулалттайгаар, үндэслэлгүйгээр, худал мэдээлэл, гүтгэлэг тарааж байгаа асуудлыг шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байна.

УБТЗ ХНН-ээс гаргасан гомдлыг Цагдаагийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж бусдын нэр, төр алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан  гэх үндэслэлээр сэтгүүлч Э.Батхуяг, В.Нэргүй нарт торгох шийтгэл ногдуулж Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Бусад гомдлуудыг холбогдох Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгаж байгаа.

Зарим сайтууд үндэслэлгүй худал мэдээлэл тараасандаа өөрийн сайтуудаараа дамжуулан уучлалт хүсээд байна.

Цаашдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын  нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж, худал мэдээлэл, гүтгэлэг тараах тохиолдолд тус байгууллагад үнэнч шударгаар хөдөлмөрлөж, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа 16,0 мянган ажилтнуудын нэр хүндэд халдсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21-ийн 1-д заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах”-аар  тухай бүр нь холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болно.

УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны зүгээс хуулийн дагуу хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УБТЗ ХНН-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН АЛБА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхбаяр 2019-04-11 103.229.123.99

Та нар боль сэтгүүлч хүн болохоор та нарын алдаагаа засдаг самбар биш өөрсдийнхөө буруу хийсэн зүйлээ хүлээн зөвшөөр ч сур

Avatar

Эрдэнэ 2019-04-11 202.179.24.105

"Үнэн үгэнд хүн өстэй" гэдэг дээ, худлаа байсан бол тоохгүй хаяна шд. Төрийн түшээд "ямар үнэн юм биш" гээд гүтгүүлсэнээ тоохгүй шүүхээр яваад байдаггүй биз дээ

Avatar

Өлзий 2019-04-11 66.181.161.102

ер нь бол огт үндэслэлгүй юм бичихгүйшдээ зохиож нээх нэр хүндэд нь халдах гэсэн тийм худал юм бичээд сууж байх сэтгүүлч гэж байхгүй байх тэгээл нөгөө муу нэртэйгээр нь сэтгүүлрүү дайрч гэнэ. Дотор нь ажиллаж байгаа бүх хүмүүс нь бүгд л мэдэж байгаа байлгүй ам нээгээд ярихар ажилгүй болчих гээд хавчигдад л ийм үнэн бодит зүйлийг бичсэн сэтгүүлчид ажлаа сайн л хийсэн байншдээ

Avatar

зочин 2019-04-11 192.82.65.197

Ингэж сүржигнэж сандарлдаж байгааг харвал сэтгүүлчид яалтчгүй "но"-г нь гаргачихсан бололтой... Ү

Avatar

Иргэн 2019-04-11 66.181.161.26

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаад , мөнгөөр шийдээд хаа хүрэх юм бол...Хэрвээ тэд үгүй бол яаж оршмоор байгаа юм бол ..Нууцат арал..

Avatar

Зочин 2019-04-11 202.72.245.124

Төмөр зам нь илүү цагтай холбоотой өчнөөн хууль тогтоомж зөрчдөг. Хууль зүйн алба бас дотроо байдаг хэрэг үү?

Avatar

hahaha 2019-04-11 203.91.115.46

ubtz-g tuluulj neg udaa ch yalj uzeegui tumur zamiin huuliin albaniihan hatyy medegdeed yadiin. buur ineed hurchlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж