Барселона клуб Манчестер Юнайтедыг талбайд нь хожлоо | News.MN

Барселона клуб Манчестер Юнайтедыг талбайд нь хожлоо

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Барселона клуб Манчестер Юнайтедыг талбайд нь хожлоо

Барселона клуб Манчестер Юнайтедыг талбайд нь хожлоо

Английн Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Манчестер Юнайтед болон Испаний Барселона клубуудын тоглолт явагдлаа. Энэ тоглолт Норвеги дасгалжуулагч О.Г.Сульшер үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваад хийж буй аваргуудын лигийн анхны тоглолт байсан юм. Гэхдээ энэ тоглолт дөнгөж ажлаа аваад буй О.Г.Сульшер дасгалжуулагчийн хувьд тийм ч таатай үр дүнгээр өндөрлөсөнгүй. Учир нь тоглолтын эхний 12 дахь минутанд зочин баг Барселона Л.Мессигийн эхлүүлж Л.Суарезын оруулсан гоолоор тэргүүллийг авсан. Гэхдээ энэ гоол Л.Суарезын нэр дээр биш Манчестер Юнайтед клубын хамгаалагч Л.Шоугийн нэр дээр бичигджээ.

  • Манчестер Юнайтед 0-1 Барселона (гоол: Л.Шоу 12’ авто гоол)

Шар хуудас: Л.Шоу 19’, Ж.Лингард 76’, К.Смоллинг 85’, С.Бускетс 17’, А.Видал 71’

Улаан хуудас:

Манчестер Юнайтед: де Хеа, Л.Шоу, К.Смоллинг, В.Линделоф, Ж.Далот (Ж.Лингард 74’), П.Погба, Фред, С.МкТоминари, Э.Янг, Р.Лукаку (А.Марсиаль 68’), М.Рашфорд (А.Перейра 85’)

Барселона: тер Штеген, Н.Семеду, Ж.Пике, К.Ленглет, Х.Алаба, И.Ракитич, С.Бускетс (К.Алена 90+3’), Артур (С.Роберто 66’), Л.Месси, Л.Суарез, Ф.Коунтиньо (А.Видал 65’)

Барселона клуб олдсон 2-3 боломжийнхоо нэгийг л ашиглаж гоол оруулж чадсан. Харин талбайн эзэд ПСЖ клубтэй тоглож байснаас арай өөр илүү довтолгоо зонхилсон гарааг гаргасан ч амжилтыг олж чадсангүй. Төвдөө гурван хамгаалагчтайгаар, жигүүрийн 2 хамгаалагчийг довтолгоонд оролцуулж хөндлөн дамжуулалтыг Р.Лукаку, М.Рашфорд нарт гаргаж өгөхийг оролдож байсан талбайдаа гоол оруулж чадсангүй. Харин эсрэгээрээ Барселона клуб дутуу талаа сайн довтлогч нараараа нөхөж чадснаар хариу тоглолтонд давуу байдлыг авч чадсан байна. Хоёр багийн дараагийн хариу тоглолт ирэх долоо хоногт явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганаа 2019-04-11 122.201.25.58

Ювентусын тоглолт юу болсон бэ?

Avatar

123 2019-04-11 66.181.184.154

1;1 аякстай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж