Эхний тоглолт тэнцээгээр өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Эхний тоглолт тэнцээгээр өндөрлөв

Эхний тоглолт тэнцээгээр өндөрлөв

Нидерландын Амстердам хотын “Йохан Кройф Арена” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Аякс клуб аваргуудын лигийн 1/4-н эхний тоглолтоо Италийн Ювентус клубтэй хийлээ. Тус тоглолтыг 50.000 хүн үзсэн бөгөөд тоглолт 1-1 харьцаатай өндөрлөсөн байна. Тоглолтын эхний гоолыг гоолыг зочин багаас К.Роналдо 45 дахь минутанд хамгаалагч Ж.Канселугийн дамжуулалтаар мөргөж оруулсан. Ийнхүү тоглолтын I үеийн төгсгөлд Ювентус баг тэргүүллийг авч чадсан. Харин тоглолтын тэнцээний гоолыг II үе эхлээд л шууд эхний довтолгоогоороо л Д.Нерес гоол оруулсан байна.

  • Аякс 1-1 Ювентус (гоол: Д.Нерес 46’, К.Роналдо 45’)

Шар хуудас: Н.Тальяфико 41’, Ф.де Йонг 55’, Л.Шёне 71’, Ю.Эккененкамп 90+4’, М.Пьянич 83’

Улаан хуудас:

Аякс: А.Онана, Ж.Велтман, М.де Лигт, Д.Блинд, Н.Тальяфико, Л.Шёне (Ю.Эккененкамп 75’), Ф.де Йонг, Х.Зийех, Д.ван де Бек, Д.Нерес, Д.Тадич

Ювентус: В.Щенсны, Ж.Канселу, Д.Ругани, Л.Бонуччи, А.Сандро, Р.Бентанкур, М.Пьянич, Б.Матюди (П.Дибала 75’), Ф.Бернардески (С.Хедира 90+3’), М.Манжукич (Д.Коста 60’), К.Роналдо

Тус тоглолтонд гоол оруулсан К.Роналдо аваргуудын лигийн 125 дахь гоолоо өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн бөгөөд үүний 97 нь толгойгоороо оруулсан гоол болж байна. Мөн сүүлийн 12 удаагийн 1/4 шигшээд тоглохдоо 16 гоол оруулж байгаа бол Аякс клубын эсрэг 5 тоглолтонд оролцохдоо 8 гоол оруулжээ. Ийнхүү Нидерланд, Италийн хоёр багуудын тоглолт 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж байна. Хариу тоглолт ирэх долоо хоногт Ювентус клубын талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж