Ньюс хөтөч: Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно | News.MN

Ньюс хөтөч: Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно

Ньюс хөтөч: Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно

Ньюс хөтөч: Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08:30-14:00

"Замын байгууламжийн ашиглалт, аюулгүй байдал" сэдвээр сургалтыг ЗТХЯ, МХЕГ, МАЗХ хамтран Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт зохион байгуулна. Өмнөх жилүүдэд баригдсан авто зам, шинээр баригдаж буй авто замтай холбоотой мэдээлэл авах боломжтой.

09:00

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо буурахгүй, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байна. Хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алджээ.

Тиймээс ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт”-ыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгуулах гэж байна.

09:00-17:00

"Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах нь" сэдвээр улсын байцаагчдад сургалт МХЕГ-ын Хурлын танхимд зохиогдоно. Хөрс, ус, агаарын бохирдол, бохирдуулагч эх үүсвэр зэрэг асуудлуудаар мэдээлэл авах боломжтой.

09:30

Агаар, орчны бохирдлыг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 ТББ-ын уулзалт “Puma Imperial” зочид буудалд болно. Уулзалтад Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Ч.Гантулга оролцоно.

10:00

"Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030" салбар дундын үндэсний чуулганыг угтаж “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ?” өдөрлөгийн хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны А зааланд болно. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ЗТХЯ, БСШУСЯ, НЭМҮТ, ГССҮТ, ТЦГ-ын холбогдох хүмүүс оролцоно.

11:00

СХД-ийн Засаг даргын санаачилсан Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт 15-р хороонд болно. / 1-р хороолол / Нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон бусад төлөөлөгчид оролцоно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж