Хөндөх сэдэв: ГОЁ БОЛОХ ГЭЭД ЗЭРЭМДЭГ БОЛОХ УУ! | News.MN

Хөндөх сэдэв: ГОЁ БОЛОХ ГЭЭД ЗЭРЭМДЭГ БОЛОХ УУ!

Хөндөх сэдэв: ГОЁ БОЛОХ ГЭЭД ЗЭРЭМДЭГ БОЛОХ УУ!

Хөндөх сэдэв: ГОЁ БОЛОХ ГЭЭД ЗЭРЭМДЭГ БОЛОХ УУ!

Гоо сайханд төлөөс бий. Гэхдээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж гоё явах шаардлагатай юу. Монголд хамгийн сайн орлоготой бизнесийн нэг нь өнөөдөр гоо сайхны мэс засал болсон. Охид, бүсгүйчүүд гоё, сайхан болохын тулд мөнгөө ч харамгүй зарцуулдаг. Харин төлбөрөө төлж худалдсан авсан "гоо сайхан"-аасаа болж эмэгтэйчүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсон явдал цөөнгүй.

Хамгийн сүүлийн жишээ нь энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр “Тод Каннам” гэх эмнэлэгт 29-хөн настай бүсгүй хэвлийн хэсгээ галбиржуулах зорилгоор хагалгаанд ороод амиа алдсан явдал. Мэс засал хийлгэж байх үед бүсгүйн зүрх нь зогсож, Нэгдүгээр эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд гоо сайхны хагалгаа хийсэн эмнэлэг нь тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн эмчгүй байсан тухай мэдээлэл ч гарсан.

Болсон явдлыг эргэн сануулахад, тус эмнэлэг өөх соруулах мэс заслаа дөрвөн сая 500 мянган төгрөгөөр үнэлсэн бөгөөд талийгаачид хямдрал үзүүлж, гурван сая 500 мянган төгрөг авчээ. Мөнгөө төлөөд гуалиг болох гэж мэс заслын орон дээр хэвтсэн  бүсгүй эргэн сэргэсэнгүй. Охиноо үнсэлгүй гаргасан гэж өөртөө гомдох эцэг, хагалгаанд орохыг нь дэмжсэн хэмээн өөрийгөө буруутгах нөхөр.

Нийслэл хотын хэмжээнд 2019 оны байдлаар эмчилгээний гоо сайхны мэс засал хийх тусгай чиг үүргийн зөвшөөрөлтэй хувийн 57 эмнэлэг байдаг ч үүнээс 15 байгууллагад зөрчил илэрсэн учраас  холбогдох байгууллагаас хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. “Тод Каннам” эмнэлэг нь эмчилгээний гоо сайхны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас /НЭМГ/ 2013 онд тусгай зөвшөөрөл авч байжээ. Тэрхүү зөвшөөрөлд өөх соруулах хагалгаа хийх мэс засал заагдаагүй байсан бөгөөд хагалгаа хийх зөвшөөрлийн эрхгүй, хаягын зөрчилтэй, мэргэжлийн эмчгүйгээр хагалгаа хийсэн гэх гурван зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ шалгалтын явцад илрүүлсэн байна.

Ингэхдээ тухайн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт холбогдох байгууллагад хүргүүлж НЭМГ-аас дөрөвдүгээр сарын 8-ны өдөр “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Гэсэн хэдий  ч тус эмнэлэг нууцаар ажиллаж байсан гэх мэдээлэл ч бас бий. Цахим орчинд тус эмнэлэгтэй холбоотой иргэдийн гаргасан гомдол цөөнгүй байдаг юм байна. Ялангуяа дээрх хэргийг гарснаас хойш тус эмнэлгээр үйлчлүүлж байсан эмэгтэйчүүд холбогдох байгууллагуудад гомдол гаргах болжээ.

МЭС ЗАСАЛД ОРООД ХОЁР ӨӨР ДАВХРААТАЙ  БОЛСОН

Тухайлбал, Ц нь  2014 онд "Тод Каннам" эмнэлэг дээр нүдэндээ давхраа хийлгэхээр очиж уулзтал эмч нь урагш болон хойш нь сэтлэхгүй л бол чиний нүд жижиг  учраас болохгүй гэсэн учир урагш хойш сэтэлгээтэй давхраа хийлгэхээр болжээ. Товлосон өдөр ч болж давхраа хийлгээд дууссаны дараа хойшоо сэтлэх шаардлага алга байсан гэж эмч нь хэлсэн байна. Долоо хоногийн дараа нэг нүдний давхраа гарчээ. Эмнэлгийн өөрсдийнх нь буруу байсан болохоор элдэв асуудал үүсгэхгүй дахиад давхраа хийтэл  тэр талын давхраа нь хоёр давхар орсон байна. Хавдар нь буугаад зүгээр болноо л гээд байсан ч оёдлоо авахуулж хавдар буусны дараа хоёр давхар нь арилаагүй. Нөгөө талынх нь нэг давхраа ч өмнө хэсгээрээ таталдаж үрчийсэн өргөн, арагшаа зовхи буусан унжсан байдалтай болжээ. Ингээд л хоёр өөр давхраатай болсон учраас нэг  талын жижиг давхраа дээрээ наадаг давхраа наагаад явдаг болсон байна.

                    ӨӨРСДИЙН АЛДААГАА ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ НЯЛЗААЖ УВАЙГҮЙ ХҮН ЧАНАРГҮЙ ХАРЬЦСАНД НЬ МАШ ИХ ГОМДОЖ ЯВДАГ

Т нь 2017 онд "Тод Каннам" эмнэлэгт хөх сойх мэс засалд оржээ. Хүүхдээ хөхүүлээд хөх нь бага зэрэг унжсан байсан учраас хагалгаанд орох шийдвэрийг гаргасан байна. Анх эмнэлэгт цаг аваад эмчтэйгээ уулзахад "Манайх энэ мэс заслаар маш туршлагатай хөх сойх мэс заслыг хийхэд цаг авдаггүй. Бас өөрийн чинь хүсээд байгаа үр дүн шууд харагдана" гэж хэлжээ. Хагас мэдээгүйжүүлэлт дор хагалгаа явагдсан учраас хөх тойруулж булчин руу нь мэдээ алдуулах тариа тарьсан байна. Мэс заслын дараа түүний хөх нь боолттой байсан учраас яаж оёсныг нь тэр үедээ мэдэх боломжгүй байжээ. Харин долоо хоногийн дараа эргэж үзүүлэхэд хаван ихтэй, хөхний товч нь тойроод улаан хүрэн зузаан шарх сорвитой болсон байж. Тухайн үед ерөнхий эмч Д.Тодномбат үзээд яваандаа шимэгдээд сорвигүй эдгэнэ санаа зоволтгүй эхэндээ бараг ямар ч оёдол ингэж хатуурдаг гэж хэлэхээд бүсгүйг буцаасан байна. Гэвч харин ч удах тусам хөхний толгой тойрсон оёдол нь улам улаан болж хүнд харуулах нь байтугай өөрөө ч толинд харахад үнэхээр эмзэглэмээр үнэхээр хэцүү санагддаг болжээ. Эмнэлэг дээр дахин очоод үзүүлтэл өөрийн чинь арьсны онцлогоос л болсон байна гэх хариуг өгсөн байна. Тэрбээр эмч нарт гомдолтой байгаагаа хэлсэн ч "чамд манай эмнэлэг дээр тушаасан мэс заслын төлбөрийн баримт чинь байгаа юм уу тэгвэл аваад ир чамд манай эмнэлэг дээр хагалгаанд орсон гэсэн баталгаа байхгүй биз дээ" гэж урдаас амыг нь таглажээ. Гэвч өөрсдийн алдаагаа үйлчлүүлэгчдээ нялзааж  увайгүй хүн чанаргүй харьцсанд нь маш их гомдож явдаг гэдгээ хэлж байсан юм.

Тус эмнэлэг нь гурван мэс заслын эмч, гурван мэс заслын сувилагчтай бөгөөд БНСУ-ын зөвлөх эмчтэй хамтран ажилладаг гэх  боловч дээрх бүсгүйчүүдэд дандаа монгол эмч нар хагалгаа хийлгэжээ. 

Э.БУРАМ 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-11 202.9.43.212

бурханы егсен гоо сайхнаа голоод бхаар эцэстээ ийм л ур дунд хурч бгаа юмдаа

Avatar

Зочин 2019-04-11 202.131.227.82

targan baih yahvee eruul l baival boloo shuu de

Avatar

Ахмад эмч 2019-04-11 66.181.191.35

Хэлэх үг алгаа.туршлагатай эмч хийн үү гэхээс залуу эмч хийдэг ажил биш.хүнд архаг хуучин өвчин тарианд харшил өгдөг норкоз өгдөг эмчийн чадвар зэрэг эрсдэлд орж болох асуудлаа нягталж орохтёстой баймаар юм.мөнгө харж хэзээч гоомой хандаж болохгүй.олон жил хийсэн эмчтэй үзүүлж зөвөлгөө авах гээд өөрсдөө залуу эмч нар өөртөө ийм өндөр ачаалал аьч болохгүй л байсан юм.хүний амь нас гэж юугаарч зүйрлэхгүй ш тэ.мэргэжил нэгт нөхдөө ч бодож ажилаасай билээ.нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэж.манайхан ч гэсэн өөрсдөө гүйж ирээд хагаогаанд оруулж өг гэж шахдаг.эрсдлээ дандаа бодож эмчтэйгээ байнга асууж олон талаас нь харж хандаж байгаасай.

Avatar

Eruul saruul l baival boloo shdee 2019-04-11 108.218.234.108

Yah gej ingej ehees ugsun biye erhtneeree togloj baidgiin. Buur toglomoor baigaa bol negmusun Korea yavaad chanartai emnelegt ni hiilgevel deer shdee. Er ni ohid huuhnuudiig gadnah turhuur ni oir baidag humuus ni goochildog shdee. Ter nuhur gej yum ni goochlood baisan baih daa, targan muuhai baina ene ter geed. Busad humuus goochilson ch nuhur ni zugeeree huurhun saihan baina gevel emegtei hun chin bas hairtai hundee unelegdej baigaa bolohoor uramtai baidag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж