Тэмцэгчдийн орлого ингэж өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.12-нд нийтлэгдсэн

Тэмцэгчдийн орлого ингэж өсчээ

Тэмцэгчдийн орлого ингэж өсчээ

МАН-ын “тэмцэгч” гурав болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар өнгөрсөн оныг олз омог дүүрэн үджээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өөрийн орлого 2017 оныхоос дөрөв дахин өсч, 442 сая төгрөгт хүрсэн бол Т.Аюурсайханы орлого хоёр дахин өсч 166 сая төгрөг болсон байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн орлого 2017 оныхоос ялимгүй буурсан ч 232 сая төгрөгийн орлого олжээ.

Гэр бүлийн гишүүдийнх нь орлого ч өссөн байна.  Тухайлбал, Т.Аюурсайханы гэр бүлийн орлого 2017 онд 9.9 сая байсан бол 2018 онд 53.1 сая төгрөг болж, тав дахин , Х.Нямбаатарын гэр бүлийн орлого 2016 оныхоос  дөрөв дахин шахам өсч 100 сая төгрөг болжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нэг машинтай, түүнийгээ 33 сая төгрөгөөр үнэлсэн бол Т.Аюурсайхан гишүүн Toyota,Prius XW30- 1,Infiniti,QX60- 1,Nissan,Patrol- 1 маркийн гурван машинтай.  Нийт үнэлгээ нь 300 сая төгрөгт хүрч байна.

Х.Нямбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо 25 сая төгрөгийн үнэтэй Audi,Q7- 1 машинтай байсан бол 2018 онд Toyota,Land Cruiser 200- 1 загварын автомашинтай болжээ.  Төмөр хүлгээ 182 сая төгрөгөөр үнэлсэн байна.

900 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай нь Т.Аюурсайхан гишүүн бол Х.Нямбаатар нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. Нийт үнэлгээ нь 650 сая төгрөг.

Л.Оюун-Эрдэнэ сайд нэг орон сууцтай бөгөөд 210 сая төгрөгөөр үнэлжээ.

Гурвуулаа малтай, мал нь бүхий л төрөл дээрээ өссөн байна.

Х.Нямбаатар 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 480м2-1 газартай бол Т.Аюурсайхан 700м2-2 газар эзэмшдэг. Нийт үнэлгээ нь 20 сая төгрөг.

Т.Аюурсайхан 434 сая төгрөгийн зээлтэй бол Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар зээлгүй.

Х.Нямбаатар гишүүн 2016 онд 100 сая төгрөгийн зээлтэй байсан ч барагдуулж дуусчээ.

Доорх Инфографикаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
БурууБуруу
16
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж