Б.Лхагважав: Монголын төр Ш.Батхүүд өрөө төлсөн | News.MN

Б.Лхагважав: Монголын төр Ш.Батхүүд өрөө төлсөн

Б.Лхагважав: Монголын төр Ш.Батхүүд өрөө төлсөн

Б.Лхагважав: Монголын төр Ш.Батхүүд өрөө төлсөн

Эдийн засагч, судлаач Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та танхимын ерөнхийлөгчийн ажлаа өгөөд хоёр сар болж байна. Ажлаа өгөөд хэсэг амарч байна уу. Эсвэл компанийнхаа ажилд  оров уу?

-Эрдмийн ажил дээрээ сууж байна. "Бүртгэлд суурилсан татварын системийн өөрчлөлт" гэсэн сэдвээр эрдмийн ажил хийж байгаа.

-Таны байнгын ярьдаг  “уйтгартай” сэдэв байна?

-Татвар бол өөрийн онолтой, өөрийн гэсэн зарчмуудтай. Татварын есөн том онол байдаг юм. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дагаад эдгээр онол хувьсан өөрчлөгдөж байдаг. Уг нь бүх хүний амьдралд хэрэглэгддэг онол.

-Танхимын ерөнхийлөгчийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болсон. Ний нуугүй хэлэхэд улс төр орчихов уу даа гэсэн хардлага төрсөн шүү?

-Танхимын ерөнхийлөгчийн суудал их гоё харагдсан байх. Өрсөлдөөн явагдсан, сонгууль болсон. Ерөнхийдөө цоохор морины наймаа болсон. Болоод өнгөрсөн зүйлийн араас нь элдэв зүйл ярих дэмий. Шинэ ерөнхийлөгчөө сонгочихлоо. Одоо тэр хүний хийх ажил үлдсэн.

-Ингэхэд, та танхимын ерөнхийлөгч болсон зорилгоо биелүүлсэн үү. Дөрвөн жилийн өмнө танхимын ерөнхийлөгч болохдоо  татварын системийг өөрчилнө гэж амалж байсан санагдана. Тэр амлалтаа хэр биелүүлж чадсан бэ?

-2014 оны арванхоёрдугаар сард намайг танхимын ерөнхийлөгчөөр сонгогдож байхад эдийн засаг уначихсан, хөрөнгө оруулалт таг зогсчихсон, маш хүнд байсан. Тухайн үеийн Ч.Сайханбилэгийн засаг дөнгөж байгуулагдаж байсан, би ч ажлаа дөнгөж авч байсан юм. Бид хоёр нэг зорилго дээр санал нэгдсэн нь бүртгэл дээр суурилсан татварын системийг бий болгох. Бүртгэгдээгүй байсан хөрөнгийг ил болгох, макро эдийн засгаа босгох явдал байсан. 2008 оноос би НӨАТ-ын 30 хувийг иргэдэд буцаан олгоё гэж ярьж ирсэн хүн. Мэдэх нэг нь мэдэж байгаа байх. МАН-д элсэх болсон шалтгаан ч үүнтэй холбоотой байсан. Гэхдээ, Сү.Батболдын Засгийн газар ч хийж чадаагүй, Н.Алтанхуягийн засаг ч чадаагүй. Ч.Сайханбилэгийн үед НӨАТ-ын хуулиа шинэчилж чадсан ч Татварын багц хуулиа өөрчилж чадаагүй сонгууль болсон. Ж.Эрдэнэбатын үед энэ ажил зогсоод У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн намрын чуулганаар Татварын багц хуулийг батлууллаа.

 Хуулийг дагаад журам батлагдах ёстой. Ойрын хугацаанд 43 журам батлагдах байх. Шинэ хуулийн үйлчлэл 2020 оноос эхэлнэ. Үүнээс өмнө татвар төлөгч, татвар авагч хоёрын хоорондын мэдлэг, мэдээлэл ойлголтын зөрүүг арилгах хэрэгтэй. 2019 онд энэ чиглэлийн сургалт, сурталчилгаа, танин мэдэхүйн ажил хийгдэх байх. Үр дүн нь 2021 оноос үзэгдэх юм.

-Татварын хууль таны бодож байсанчлан батлагдаж чадсан уу. Шинэ хуулийн зарим заалт багагүй шүүмжлэл дагуулсан болохоор сонирхож асууж байгаа юм шүү?

-1990 оноос хойш Татварын ерөнхий хуулийг дөрөв дэх удаагаа өөрчилж байна. Монгол Улс  27 жилийн хугацаанд Татварын ерөнхий хуулийг дөрөв солино гэдэг социалист системээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан тогтолцоо руу дөрвөн шатаар урагшилж байна гэсэн үг. Татварын реформд татварын хөнгөлөлтийн асуудал нэлээд тусгагдсан. Гэхдээ маш сайн хууль баталлаа ч журам нь муу бол гажуудаад явчихдаг. Тиймээс хуулийг дагасан журмууд дээрээ сайн ажиллах ёстой. Урд өмнөх хуулиуд муу байгаагүй, журам нь муу байсан юм. Журам нь асуудалтай болохоор хуулийн цоорхой үүсчихдэг. Ийм гажуудал гаргахгүйн тулд журам дээрээ Сангийн яам, танхим хоёр нэлээд ажиллах шаардлагатай болов уу.

-Мэдээж, та Татварын багц хуулийг батлуулах гэж нэлээд гүйсэн, хөөцөлдсөн. Журам дээр нь анхаарч байгаа биз дээ?

-Татвар төлөгчдийг хамгаалж явдгийн хувьд энэ журам дээр ажиллах нь миний үүрэг. Хууль албан ёсоор Төрийн мэдээллийн эмхэтгэл дээр хэвлэгдэх ёстой. Түүний дараагаас журмууд дээрээ ажиллаад эхэлнэ.

-Татварын багц хуулийн шинэчлэлтээр орлого олж байсан бүхэн татвар төлөхөөр болсон. Гэхдээ татвараас ангид бүлгүүд, тухайлбал, малчид, ченжүүд, захын наймаачид татвар төлөхгүй үлдэх нь хэвээрээ байна лээ. Асар их мөнгө эргэлдэг эдгээр бүлэг хүмүүсээс яагаад татвар авъя гэж боддоггүй юм бэ?

-Монголд 2006 онд их том татварын өөрчлөлт хийгдсэн юм. Дөрвөн 10-ын бодлогыг баталсан. 2007 онд Татварын ерөнхий хуулиа өөрчилсөн. 2008 оноос шинэ систем үйлчилсэн. Тэр шинэ системдээ зориулаад Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэл гэж эдийн засгийн өршөөлийн хуультай төстэй хууль гаргасан. Энэ хууль 2008 оны нэгдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 31 хүртэл хэрэгжсэн. Түүнээс гадна бас Өршөөлийн хуулийг гаргасан. Хоёр хууль гарсныг манайхан сайн мэддэггүй юм. Энэ хуулиудын үр дүнд 2009 оны хямралыг авч гарсан. Арваад жилийн дараа манай эдийн засаг 10 дахин өссөн. Энэ томорсон үед төгрөг бүрийг бүртгэж чадаж байна уу гэсэн таны наад асуулт чинь гарч ирсэн юм. Тиймээс  НӨАТ-ын хуулийг өөрчлөх шаардлагатай болсон. Үр дүнд нь өнөөдөр 100 мянган кассын машин ажиллаж байна. 2016 онд  дөнгөж 1600 кассын машин байсан. Одоо нэмээд 50 мянган кассын машиныг хөдөө, орон нутагт  тавих гэж байна. Энэ кассын машинуудын үүрэг нь та бидний яриад байгаа төгрөг бүрийг тоолох асуудал явж байна гэсэн үг. Харамсалтай нь, Ж.Эрдэнэбатын засгийн үед НӨАТ-ын системийг унагаах гэж оролдсон л доо. Ч. Хүрэлбаатар сарын өмнө анхны код бичсэн залуусыг буцааж ажилд нь тавьсан байна лээ. Одоо НӨАТ-ын систем системээрээ хөгжөөд явах байх.

Малчдаас яагаад татвар авдаггүй юм бэ гэж та асууж байна. Асуудал нь мал, малчин хоёр орхигдсонд байгаа юм. Манай улстөрчид татвар авахгүй, халамж өгнө гэх нэрээр малчдыг цэвэр хорлочихсон. Өнөөдөр мянгат малчид над дээр ирээд хэлж байна, “Биднийг нийгмийн харилцаанд оруулаад, хөгжүүлээд өгөөч” гэж. Үнэндээ мал, мал аж ахуйн нэрээр амьдардаг яам, янз бүрийн олон холбоод байдаг ч тэд улс төрөө бодохоос малчдын ирээдүй, эдийн засгийг боддоггүй юм.

ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ, ТАНХИМ  ГУРАВ НАС БАРСАН

-Сүүлийн үед улс төрөөс гарч байгаа шийдвэрүүд эдийн засгийн том, том асуудалтай холбогдож байгаа болохоор танхимын экс ерөнхийлөгчийн хувьд ч, эдийн засагч, судлаач хүний хувьд ч танаас асуухаас өөр аргагүй. “Эрдэнэт”-ийн 49-ийг хурааж авсан, “Стандарт”-ын өрийг төлсөн, "Оюутолгой"-н гэрээг  цуцална гээд өдөр болгон л  улс орон маань дүүрэн “адал явдалтай” байна.  Энэ  бүхэн эдийн засагт, хөрөнгө оруулалтад яаж нөлөөлөх бол гэх айдас хүйдэс олон хүнд байгаа?

-1990 оны ололт амжилт, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг хамгаалсан тогтолцооноос өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улс бүрэн татгалзчихлаа шүү дээ. Танхимын ерөнхийлөгч болоогүйдээ ярьж байгаа юм биш шүү. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улс ардчиллаас татгалзах маш олон үйл явдал боллоо. Тиймээс шударгаар хэлэхэд, Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гурав нас барсан. 49 хоног нь тохиож байна гэхэд буруудахгүй.

-Яагаад ингэж бодож байна?

-ХЭҮК, Үндсэн хуулийн Цэц, МХАҮТ гурвын үүрэг бол хүний  эрх, чөлөөт зах зээлийг хамгаалах. Хүний  эрх хэзээ хамгийн дээд цэгтээ хамгаалагддаг вэ гэвэл төрийн гурван институц буюу УИХ, Засгийн газар, шүүх засаглалын баланс хоорондоо тэнцүү байх үед. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн засаглал нь  шүүх засаглалаа, УИХ-тай нь залгичихлаа. Энэ гурван институц хоорондоо, ялангуяа туслах шахуу институцид залгигдах юм бол үүнээс цаашаа хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг яриад байх шаардлагагүй болж байна. Ерөнхийлөгч төрийн гурван институцийг залгиж байхад хамгийн их  тэмцэх  ёстой  байгууллага бол Танхим, ХЭҮК, Цэц гурав. Энэ надад маш харамсалтай байгаа. Хэрэв бизнесийнхэн чөлөөт зах зээлтэйгээ, эрх эрх чөлөөтэйгөө үлдье гэвэл энэ гурван байгууллагын тусгаар тогтнол, хараат бус байдлыг бий болгохын төлөө дуугарах, тэмцэх ёстой. Тиймээс айхтар улсууд Үндсэн хуульдаа бүр суулгаж өгсөн байдаг юм билээ. Тухайн улсын Ерөнхийлөгч засаглалын бусад хэлбэр рүү ямарваа хэлбэрээр өнгөлзөхийг хориглоно гэж. Манайд бол тийм юм алга..

-Улс төр өрнөж байгаа үйл явдлыг харахад Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын "хаан" болохыг оролдож байна. Шүүхийг, прокурорыг, УИХ-ыг муухай харагдуулах акц байнга хийгдэж байна. Энэ нь Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэсэн далд сурталчилгаа явагдаад байх шиг. 

-Бидний нөгөө бэлгэ тэмдэг нь биежсэн нэг том диктатур болоод хувирчихсан. Тэр эрхийг нь бүгдээрээ өмнө сөгдөж суугаад бэлэглэж байна. Албан бусаар Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай болчихлоо шүү дээ. Хууль, шүүх, УИХ бүгдийг нь ҮАБЗ-ийн дарга хөшигний араас удирдаж байна.

-МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн УИХ хамаг эрхээ Ерөнхийлөгчид алдчихлаа?

-УИХ нь бүрэн эрхээ Ерөнхийлөгчид өөрөө бэлэглэчихлээ, шүүх нь өөрөө бэлэглэчихлээ, прокурор нь өөрөө бэлэглэчихлээ. Нэг хүн дээр бүх эрх мэдэл төвлөрөөд, төрийн институциуд нь хоорондоо тохироод байхад гадна талаас нь дуугарч  тэмцэх хүчтэй байгууллагууд нь миний нас барлаа гэж, эмгэнэл илэрхийлээд байгаа нөгөө гурван байгууллага.

Та хэд нэг хөнжилд орж болохгүй шүү, дэр нэгтгэж болохгүй цус ойртоно гэдгийг тэд сануулах үүрэгтэй. Гэтэл нөгөө “Ид сааль сүүний цагаар саалиа орхиод үхчихдэг хүнийг ямар эхнэр хүн гэх юм” гэгчээр тэмцэх, дуугарах үедээ таг болсон байгууллагуудыг хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалагчид, манаачид гэж хэлэх үү.

-Бүгд л барьцаалагдчихсан. УИХ-аас, Ерөнхийлөгчөөс санал оруулж томилогддог болохоор тэр байх?

-Энэ бүхэн манай Үндсэн хуулийн гажуудалтай холбоотой. Үндсэн хууль бол бүр эхнээсээ гажуудаад явчихсан. Төрийн эрх мэдэл УИХ-д хадгалагдана гэж  1992 оны Үндсэн хуульд заасан байдаг. Энэ нь 1960 оны Үндсэн хуульд байсан “Төрийн эрх мэдэл Ардын их хуралд хадгалагдана” гэсэн үгийг тэр чигээр нь хуулчихсан. Гэтэл УИХ, Засгийн газар, шүүх бие биеэсээ хараат бус харилцан эрх тэгш оршино гэдэг үгийг Үндсэн хуулийнхаа өмнө бичиж өгөөгүй байдаг юм. Тиймээс хууль санаачилж байгаад Ерөнхийлөгч нь УИХ-ын эрх мэдэл рүү гар дүрчихэж байна. Хууль санаачилж байгаад прокурор, шүүхийн хараат бус байдалд халдчихаж байна.

-Таны хэлдгээр Танхим, Цэц, ХЭҮК гурав мэдэгдэл ч гаргасангүй өнгөрсөн. Хууль нь Үндсэн хуулийн Цэц дээр унах болов уу гэсэн байдаггүй ?

-Төрийн гол институц нь бие даасан хараат бус байдлаа өөрсдөө хамгаалж чадахгүй, далбаан дор нь орсон нь цэвэр диктатур бий болгож байна гэж харагдаж байна.  Ихэнх ухаантай улсын ХЭҮК нь Үндсэн хууль дотроо байдаг юм. Манайх Үндсэн хуулиас нь гаргачихсан. Шүд, амгүй нэг гөлөг л тэр хойд байшинд “хуцаад” суудаг, тэрийг нь тоодог ч хүн байдаггүй. Гэтэл прокурорын байгууллага нь Үндсэн хуулиндаа орчихсон. Уг нь прокурорын байгууллага нь биш  ХЭК нь Үндсэн хуульд байх ёстой юм. Одоо хийх гээд байгаа өөрчлөлтийнхөө үеэр энэ бүхнээ засах байх л гэж харж сууна.

-Төслийг нь уншсан. Олигтой өөрчлөлт хийгдэхээргүй л байна лээ. Нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр дүнд өөрчлөгдөхгүй гэдэг шиг өөрчлөлт Үндсэн хуульд хийгдэх бололтой?

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумих ёстой л доо. Тэгэхгүй бол өнөөдөр Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн бус аргаар Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гээд үзээд байна. Энэ үед л олонх Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн санаархлыг тас зогсоох ёстой юм. Харамсалтай нь бүгд ЖДҮ аваад урхинд орчихсон. УИХ нь бөлдөгдүүлчихээр Ерөнхийлөгчийн хий гэсэн бүхнийг хийхээс яах вэ?

ОЮУТОЛГОЙ Ч БАЙ, ЭРДЭНЭТ Ч БАЙ, БҮХ БИЗНЕСМЕН ӨНӨӨДӨР ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГТ ОЧИЖ МӨРГӨДӨГ БОЛНО

-ЖДҮ гэснээс та бизнесмен хүн. Монголын бизнесменүүдийн том нэгдлийг толгойлж ирсний хувьд ЖДҮ-ийн асуудлыг юу гэж боддог вэ?

-Цэвэр хулгай. Г.Занданшатар барьцаанаас гаръя гэвэл өөрөө ЖДҮчидээ Цэцэд өгөх хэрэгтэй. Г.Занданшатарт тийм эрх байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр институц хоорондын эрх тэгш харилцааг сайн суулгаж өгөх ёстой байх. Дээр нь миний бас үргэлж ярьдаг төрийн нийтийн хамааралтай өмчийг Үндсэн хуулиар хамгаалах ёстой. Өнөөдөр нийт өмчийн 99.9 нь төрд байгаа. Газар, газрын хэвлий доорх баялаг, агаар ус бол төрийн нийтийн хамааралтай өмчид багтдаг. Энэ өмчийг Үндсэн хуулиараа ч, бусад хуулиар ч хамгаалж өгөөгүй. Тиймээс нийтийн хамааралтай өмчүүдийг эрх мэдэлтэй том дарга нар зохицуулж ирсэн. Жишээлбэл, “Эрдэнэт” байна.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг дээрэмдэж авсан төрийн ажиллагааг хэлж байна уу?

-"Эрдэнэт"-ийн 49 хувийг Оросоос очоод аваад ирсэн залуусын буруу биш шүү дээ. ОХУ-д байсан  өмчийг аваад ирсэн хүмүүс.  Ийм эрхийг нь төр  өгвөл манай залуучууд ямар ч том хэлэлцээр, бизнес хийж чадахаар болжээ гэдэг нь харагдаж байгаа. Энэ асуудал мэдээж, олон улсын арбитрын шүүх дээр очно. Шүүхийн шийдвэр тэртээ тэргүй тэр залуусын талд гарна. Тийшээ очлоо бол Засгийн газар унана, ойлгомжтой. Хамгийн гол нь ийм эрх өгвөл Монголын бизнесменүүд том наймаа хийж чадахаар болсон.

-Гадаадад байсан хувийг нь аваад ирсэн хүмүүсээ дээрэлхэж, дээрэмдээд, гадаадад аваачаад тавьсныг нь дэмжиж туслаад өрийг нь хүртэл Монголын төр төлж өглөө. Нэг кэйс дээр манай эх орончдын шударга ёс нэг иймэрхүү л үйлчилж байна?

– Ш.Батхүүгийн тавьсан 40 сая ам.долларыг төлчихлөө гэж манай эрх баригчид гоё, гоё юм яриад байгаа биз. Яг нарийндаа 10 жилийн өмнө "Жаст"-ын Батхүүд тавьсан өрөө л төлж байгаа юм шүү дээ.

-Сонирхолтой санагдчихлаа, яагаад Монгол Улс Ш.Батхүүд өртэй болсон гэж. Эсрэгээрээ Ш.Батхүү Монголын төрд өртэй үлдэж байгаа юм биш үү. Ө.Энхтүвшин сайд Ш.Батхүүгээр өрийг нь төлүүлнэ гэсэн шүү дээ?

-“Эрдэнэт”-ийн баяжмалын хэн зарах вэ гэдгийг улсын том эрх мэдэлтэн шийддэг байсан юм. Тэгээд нэг бизнесменд тэр эрхийг нь өгдөг. Тэр бизнесмен зөвхөн “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг зарах эрхээрээ тоймгүй баялгийн эзэн суудаг байсан. Тэр нь Ш.Батхүү л байсан хэрэг. Би тэр үеийн сонин дээр гарсан мэдээллийн дагуу л ярьж байна.

Зэсийн баяжмалыг зарахын тулд Ш.Батхүү төмөр замаар баяжмалаа тээвэрлэнэ шүү дээ. Гэтэл 2008 оны сонгуулиар С.Баярын Засгийн газар зэсийн баяжмалаа зарах мөнгөө урьдчилж аваад идчихсэн байсан. Зэсийн баяжмалын үнэ ч  хоёр дахин уначихсан. Тэр үед баяжмалаа 4000 мянгаар тооцож аваад мөнгийг нь үрчихсэн байдаг, баяжмалын үнэ нь 2000 болтол уруудсан. Зургаан сар “Эрдэнэт” баяжмалаа үнэгүй зөөсөн. Тэгээд төмөр зам, шатахуун гээд “Эрдэнэт” 51 сая ам.долларын өртэй болчихсон. Хямрал нүүрлээд, эдийн засаг нь мөнгөгүй болчихсон, 10 сая малаа зуднаар алдчихсан, улаан буудай олигтой хурааж чадаагүй.

Аргаа бараад С.Баярын Засгийн газар Ш.Батхүүд хандсан байдаг юм. Нөгөөх нь төрийн дэмжлэгээр том бизнесмен болчихсон байгаа ш тээ, тэр үедээ. Банкийг ч авдаг, шатахууны бизнесийг авдаг, махны бизнес ч эрхэлдэг. Ш.Батхүүг мөнгө олж ир гэсэн. Өнөөх нь “Стандарт” банкнаас 51 сая ам.доллар олоод ирсэн. Ийм л юм болсон, өнөөдөр Монголын төр Ш.Батхүүд өрөө төлж өгч байгаа юм. Сайрхаад байх баяр биш л дээ.

-Төр засгийн бодлогыг харахад бизнес эрхлэхэд улам хүндрэлтэй, дарамт шахалт ихтэй боллоо. Төр ердөө л булаана, дээрэмдэнэ, хориглоно, хязгаарлана гэдэг үгтэй болсон байна л даа?

-Бизнесийнхэн одоо бүгд төрийн гурван өндөрлөгт хадаг бариад мөргөдөг болно. Тэгсэн цагт бизнес нь явдаг ч юм уу. Харамсалтай нь, ийм зүйл рүү шууд яваад орчихлоо. Алтныхан өнөөдөр бүгд бөлдөгдүүлсэн. Өнгөрсөн онд 22 тонн алт төв банкинд тушаагдсан байдаг. Үүний 12 тонныг нь хувь хүмүүс тушаасан. Энэ нь 400 сая ам.доллар болж байгаа. Энэ 12 тонн алтыг 250 хүн тушаасан гэвэл 10 хувиа улсад өгсөн үү гэдэг асуудал гарч ирнэ. Компаниуд 25 хувийн татвар төлөхгүйн тулд бултаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл тэрийг нь төр нүдээ аниад хараад суусан. Өнөөдөр татвараас бултсан гээд алтныхан бүгд бөлдөгдүүлсэн, нэг бол асар их торгууль төлөх үгүй бол лицензээ булаалгах дээрээ сууж байгаа. Бизнесээ авч үлдэхийн тулд нөгөө том гурван дарга дээр чинь очиж сөгдөж байгаа л даа.

 Нефтийнхэн ч ялгаагүй хуурамч шатахуун үйлдвэрлэсэн гэсэн асуудлаараа бас барьцаанд орсон. Хуурамч шатахуун үйлдвэрлээд байна шүү гээд хэлээд анхааруулаад байхад Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нь зүгээр хараад л суугаад байдаг. Шатах, тослох материал хилээр орж байгаа хэмжээ улам л өсөөд байдаг. Сангийн сайд нь ямар ч арга хэмжээ авдаггүй. Энэ нь юу вэ гэвэл цаана нь  нөгөө л урхи явж байна. Төр урхи тавьж байгаад л нэг өдөх "хаб" гээд атгандаа оруулчихдаг. Яг ЖДҮчдэд тавьсан урхи шиг. Бөлдөгдүүлсэн бизнесийнхэн төрийн гурван томынхоо өмнө мөргөхөд хүрч байна. Одоо “Эрдэнэт”-ийг, араас нь “Оюутолгой”-г сөгдүүлэх гэж оролдож байна. Рио-Тинто удаан сөгдөхгүй. Гараад явчихвал Монгол Улс нурна.

Н.Алтанхуягийн Засгийн үед "Оюутолгой"-г хоёр жил гацаасан. Түүнээс болоод эдийн засаг хэвтэрт орсон шүү дээ. Тэгээд Ч.Сайханбилэг очиж тэр алдааг нь зассан юм. Дубайн гэрээ бол сайн модель. АН-ын үед хэсэгхэн хугацаанд МАН-тай хамтарч засаг барьж байхдаа тэр гэрээг хийж байсан. "Оюутолгой"-н анхны гэрээг ч хамтарсан засгийн үед хийж байсан. "Оюутолгой" бол УИХ-тай гэрээ хийсэн цорын ганц төсөл. Эрдэнэтийн 49 бол сайн модель. Гэтэл тэднийг ямар ч хамаагүй аргаар л өмнөө сөгдүүлэхийг хүсээд эхэллээ. Одоо сүүлдээ бүх бизнесийнхэн төрийн гурван өндөрлөгт хадаг бариад л сөгдөнө. Төрийн гурван том даргад авлига өгдөг болно. Сөгдөхгүйг нь шоронд хатаах ч юм уу, бизнесийг нь булаадаг механизм руу гулсаад орчлоо, үүнд л харамсаад байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

96 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-11 103.229.123.21

Энэ одоо хэн бэ аан. Дубайн гэрээ луйврын шилдэг гэрээ болсон гэдгийг энэ малаас бусад нь ойлгож байгаа.
Энэ одоо нөгөө хэдээс Манангаас хэдэн бор юм олж дээ. Насаараа үүний төлөө шудрага хүний дүрд тоглосон юм чааваас
сая тэнхимд байхдаа жаал долигнож, шавруу долоосон юм байхдаа чааваас. Ийм малаар ХАҮТ-г толгойлуулж байх ч гэж дээ.
Ёстой нэг багаа авч үнэн нүүр царайгаа харуулж байна даа энэ нусан б**..

Avatar

Зочин 2019-04-11 103.212.116.44

Сэтгэгдэл бичиж байгаа хагас галзуурсан хүмүүсийг яах вэ. Эхнээс шалгаад өгвөл жаахан болих байх да. Мөнгө авч бичдэг нөхөд минь та нарын энэ коммент хэнд ч хэрэггүй. Та нар харин өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг устгаж байгаагаа ойлгож байна уу ингэхэд… Өөрийгөө ядаж хайрлаач… өөрийгөө хайрлахгүй байж юун улсыг хайрлах вэ кккк хөгийн юм аа

Avatar

Зочин 2019-04-11 66.181.161.67

МАН намд элсээд өөрийгөө улс төрийн үхдэл болгосон

Avatar

zochin 2019-04-11 202.21.108.249

Xyviin biznesmen xunii l boddor bodol.Eer tyynees garax wm baixgyi.

Avatar

Билгүүн 2019-04-11 202.21.120.234

Татварын тал дээр нь дэмжиж байна. Харин Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн Дубайн гэрээний асуудлыг зөвтгөж ярьж байгаа нь арай ч дээ. Хууль бус луйврыг өмгөөлж болохгүй ээ.

Avatar

Зочин 2019-04-11 66.181.164.214

ЁСТОЙ ЖИНХЭНЭ ХОГИЙН ГАР ЮМ БАЙНА

Avatar

polond 2019-04-11 66.181.191.214

urvanik nertei ogurtsiigee zar gaaliinhan ghamaig ymar hun gedgiig chin medneshuu dee 2 nuurt hort mogoi

Avatar

Зочин 2019-04-11 77.111.246.102

He is very toxic and poisonous man,

Avatar

Зочин 2019-04-11 202.9.45.2

unen shdee a n hiideg man sonoodog. shuudee uuniig humuus oilgohgui umdaa hezee oilgoj bj l uls oron maan hogjih bhdaa

Avatar

Uhg 2019-04-11 203.91.115.40

ЭНЭ ЧДЭЭ ТИЙМ ОЛИГТОЙ БОДОЛТОЙ ХҮН БИШ БАЙНАЛДАА!!! ДАРАА НЬ ЯАЖ Ч ШААЖ МЭДЭХЭЭР НӨХӨР БАЙНА!!!

Avatar

нэхүүлүүд 2019-04-11 103.229.121.248

Бид одоо төргүй болчихсоноо хулгайчууд төрийг далдаас удирддаг болчихсоныг одоо л нэг юм
мэдээд тө засгийг эмх цэгцтэй болгох оролдлого хийхээр л коммунизм болчихлоо ардчилал сөнөчихлөө гээд хашгирч
байгаа Лхагважав мэтийн элий балайнууд чинь тэр эмх замбараагүйтэлээс ашиг горьдогчидийн л нэг шүү дээ.
Хэн худлаа сайн ярина тэр хүн од болдог тэдний л нэг самгийн их аудалч Элбэгдорж, энэ Лхагважав мэтийн худалчууд
30 жил түмнийг мунхруулж эрх мэдэлд хүрсэн гэхээр үнэхээрийн аймшигтай.

Avatar

Иргэн 2019-04-11 122.201.22.94

Ккк. .. ЭНЭ УРВАГЧ ӨӨРИЙГӨӨ ТОП ЭДИЙН ЗАСАГЧ ГЭДЭГ ЮМ БАЙХ ДАА… МОНГОЛД ЗАХ ЗЭЭЛИЙН РЙЛГОЛТТОЙ НЭГ Ч "ЭДИЙН ЗАСАГЧ БАЙХГҮЙ" бүгд "ПОП ЭДИЙН ЗАСАГЧИД" НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД….

Avatar

нэхүүлүүд 2019-04-11 103.229.121.248

Тэр мэдэмхийрэгч нар энэ мэтийн хулхтины гаруудад сануулахад төрийг 76 толгой барина гэдэг чинь 76 толгойтой атгаалжин хар мангас гэсэн үг болсон шүү дээ. Ардчилал сүйрлээ энэ тэр гээд хуцаад байгаа гарууд тэр ардчилал чинь эмх замбараагүй байдлыг
бий болгодог хамгийн адгийн схем соц системын нэгэн адил нуран унж байна. Арабын орнуудыг жинхэнэ утгаар нь дампуурууллаа.
Монголыг минь ч ялгаа байхгүй дампууруулах зам руу л хөтөллөө. Их мэдэмхийрээд өр тавиад хэрүүлээ хийгээд сууцгааж байтал

Avatar

Зочин 2019-04-11 182.160.1.148

Татварын реформ бол амин чухал байсым. Тэрнийг Лхагважав тэргүүтэй эдийн засагчдаас өөр хийж чадах нь байгаагүй юм. Асар их том ажил хийсэн дээ. Одоо ингээд дарангуйлал тогтчихоор энэхүү Татварын реформ утгаа алдчихаж байгаа юм. Хуулийнхан нь төрийн лаг гурваас айдаг, татвар төлөгчид тэр бүгдээс нь айдаг л систем бий болчихлоо, хөөрхий. Шүүх хараат байхад Татварын шинэчлэл шударгаар үйлчлэх үү? л******д л гэхээс…

Avatar

Хувийн Эрх ашигийн төлөө юу ч хийхээс буцахгүй гар даа 2019-04-11 86.42.163.239

Хувийн Эрх ашигийн төлөө юу ч хийхээс буцахгүй гар даа

Avatar

Daranguilagch turiin esreg bosoy 2019-04-11 64.119.16.242

Deerelhuu zand mongolchuud ugasa durgui, ene tur udahgui ee dahin hezee ch muusain ymnuudiig songohgui ym shuu!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-04-11 64.119.20.58

энэ угаасаа хаашаа ч эргэж шарваж чадах хулгайч л даа. гэхдээ ийм том МАНАНгийн гал хамгаалагч гэж бодсонгүй

Avatar

Зочин 2019-04-11 202.21.109.92

Лхгважавыг арай ийм тэнэг гэж бодоогүй шүү.

Avatar

Нөгөө 2019-04-11 182.160.38.52

Цоо эрүүлээр сэтгэдэг Лхагважавыг бид үнэхээр шүтдэг. Нөгөө Америк баруунд сурсан гэдэг Оюунэрдэнэ Батзандан Болд Занданшатар нар Монголд Төрийн эргэлт хийгээд дарангуйлал тогтоочихлоо. Хувь заяаны шоглоом гэдэгч бил үү. Эд нарыг төгсгөсөн сургуулиуд нь дипломоо хурааж авах ёстой. Эрх мэдэл мөнгөний шунал шүү дээ, хөөрхийс. Та нар үндсэн хууль зөрчөөгүй гэж хэлж зүрхлэх үү? Энэ хэд мал биш л дээ, харин эрх мэдэл, мөнгөнии шуналууд юм.

Avatar

Ард 2019-04-11 59.153.114.186

Энэ нэг худал ярьж, цэцэрхсэн баагий одоо болиосой доо

Avatar

үхэр монгол 2019-04-11 66.181.187.23

энэ яг голоор нь голд ортол үнэн хэллээ.

Avatar

Зориг 2019-04-11 66.181.186.203

ХАҮТ ийг олигтой удирдаж чадсан бол Монголын эдийн засаг овоо сэргэх байлаа. МАНАН-ын дэмжлэгээр явж байсан нөхөр байна дөө. Нөгөө талд дугарч байна. Бодвол улсын төсвөөр хайгуул хийсэн орд газар худалдаад авчихсан байсан байх.

Avatar

irgen 2019-04-11 83.66.121.145

yamar teneg yum be mongolin ediin zasag tanhimtai hamaagui ted ch sergeeh albagui zasagin gazar tur ni hiih estoi ajil

Avatar

Зочин 2019-04-11 202.21.108.242

Хүрэлсүх , Оюунэрдэнэ, Нямдорж нар Капитал банкинд байсан 340 тэрбум, Стандарт банкинд өгсөн 105 тэрбум, Эрдэнэтийн 49% төлбөр болох 400 сая долларыг хэзээ хэрхэн төлөх үү. Попорход асар их төлбөр ордог юм байна шдээ.

Avatar

Зочин 2019-04-11 103.229.121.41

Хvн л харагдвал Нэг их эдийн засагч л гэлцээд байдаг юм!! Монголд эдийн засагч байдаг юмуу?? Эдийн засагчтай орон улс ийм болдог юм уу?

Avatar

Зочин 2019-04-11 103.229.121.238

Yag unen, baahan gaviyat ediin zasagchid. ichij uhmeer umaa. Mongold n ediin zasag n ch baihgui

Avatar

Зочин 2019-04-11 66.181.168.200

МОНГОЛ УЛС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЧИХСОН ЮМ ШИГ, ХЭДЭН ЗАЛУУС ОРОС РУУ ОЧООД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВААД ИРСЭН ЮМ ШИГ ЯМАР ХӨГИЙН БӨГӨӨД ХОГИЙН ЮМ ЯРЬДАГ ДУРАК ВЭ? ИНГЭЖ БҮЛТЭРЧ МЭДЭМХИЙРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. РОСТЕХ ӨРНӨДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГТ ОРЧИХСОН, ОРОСТ БЭЛЭН МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙСАН, ИЙМЭЭС Л ОХУ 49 ХУВИА ЗАРАХААР ШИЙДСЭН. БИТГИЙ ИНГЭЖ УНГАС АЛДАЖ БАЙ. ЯДАЖ БАРИМЖААТАЙ ЯРЬЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР Ч БАРИМЖААГҮЙ ХАДУУРЧ БАЙНА. УРД НЬ Ч ХАДУУРЧ Л БАЙСАН ДАА

Avatar

Зочин 2019-04-11 202.21.108.110

Orosiin belen mongo altnii noots gej aimar um baidgiinshdee. naad ulgertee ooroo unemsheed bgaa um uu.

Avatar

Зочин 2019-04-11 202.21.108.158

Зацокал неё бас данжаад байж

Avatar

Иргэн 2019-04-11 103.212.116.122

Мянганбаярын Батхүүд зарсан Олон Овоотын ордны асуудлыг шалгах хэрэгтэй. Яагаад юу ч байхгүй шахуу газарт 25 тонн алтны нөөцтэй гэдэг ашиглалтын тусгай зөвшөөрөл гарах болов??? Тухайн үеийн Эрдэс баялгийн зөвлөл, ашигт малтмалын газрын кадастрын дарга гээд хариуцсан хүмүүсийг Мянганбаяртай нь хамт шалгах шаардлагатай.

Avatar

kkk 2019-04-11 202.131.231.11

businessiihen gej hulgai hiisen, avilgal awsan, busgyg luiwardsan ter humuusiig helehgui shuu. ted bol hudlaa business hiij baigaa nereer luiwraa hiij baigaa. harin shudargaar hudulmur hiij bodit hundrel, ersdeliig uuruu nuruun deeree uurch baga ch gesen amjilt olson humuusiig heldeg gej oilgodog. harin aij baigaa sugduj baigaanuud n hulgaigaa nuuhyn tuld l sugduj baigaa baih.

Avatar

судлаач 2019-04-11 66.181.164.31

Энэ Лхагважав хулгайчдыг өмөөрч худлаа ярих юмаа.

Avatar

Зочин 2019-04-11 103.229.121.238

Man-iig dagaad hen ch bish bolson. Ugaasaa tiimerhuu l amitan gedeg n tanigdchihsan doo

Avatar

Zochin 2019-04-11 202.179.26.235

Hudalch baagii. Dandaa hunii hiisen umiig uuruu hiisen meteer yarina. Hov yarina.Erdenebatiin zasgiin ued NUAT-iig unagaah gej oroldson gej yu h*****d bgaa um.Ulam hugjuuleed deer ni Tatvariin udirdlagiin negdsen system hiisen bn lee sh dee. harin NUAT-iin kodiig anh bichsen zaluuchuudiig Hurelbaatar saya huuj yavuulsan um bilee.10 heden huniig.Bitgii ingej hudal yarij bai.Ichih nuurtei bai.

Avatar

Zochin 2019-04-11 202.179.25.163

End har baraan huniig muulahaas oor ym bichihgui ym daa. Nadad bol zarim zuil deer sanal neg baina. Ene zaluug ch demjdeg

Avatar

Зочин 2019-04-11 202.126.89.58

Аймшигтай

Avatar

Ёооё хүний ярьж буйг ойлгох ухаангүй оркуудаар дүүрчээ энэ улс. Доорхи сэтгэгдэлүүд 2019-04-11 202.126.89.197

Юу ч гэхэв дээ ккк

Avatar

Золбоолог 2019-04-11 202.179.25.163

Зөв л зүйл ярьж байна шүү дээ. Дэмжиж байна

Avatar

зочин 2019-04-11 203.91.115.43

коммет бичигч нар бизнес хийж үзээгүй бизнесээ булаагах юу болдог бөлдөгдүүлэх гэдэг ямар аймаар төрийн дарамт болдгийг үзээгүй орканууд байх л даа Алтанхуяг ерөнхий саад байхдаа Монголыг сөхрүүлээд элгээр нь хэвтүүлчихсэн хүн дээ

Avatar

Зочин 2019-04-11 66.181.183.146

Энд нэг зүйлийг ойлгоод цэг тавьчихяа. Ардчилал болоод Коммунизм хоёулаа баруунаас орж ирсэн үзэл суртал. Ардчилал сайн Коммунизм муу гэсэн ойлголт өрөөсгөл. Хоёулаа л хүн төрөлхтний үүсгэн бий болгосон үзэл санаа. Нийгмийн тогтолцоо. Магадгүй 100 жил дараа Ленин мандаж Коммунизм дэлгэрэх ё юм билүү. Одоо бол маш олон оронд Ардчилал ад үзэгдэж эхлээд л байгаа шүү. тэгэхээр манайхан муу л бол МАНАН гээд байгаа шигээ Коммунизм муу гэж ойлгож болохгүй ээ. Олон сая хүнийг амьдралд залгуулсан юм

Avatar

D 2019-04-11 202.179.24.164

Бодитой үнэн зүйл ярьсан хүмүүсээ манангийн хүн гэж шууд үзэн ядахаа болих хэрэгтэй. Улс орныг арай сийрэг толгойтой хэсэг нь авч явдаг юм шүү.

Avatar

БМ 2019-04-11 202.179.24.164

Маш зав зүйл ярьсан байна. Сайнханбилэгийг Дубайн гэрээ байгуулсан гээд л буруутгаад байдаг. Гэтэл 1.3 км-ын гүнд байгаа баялагийг дээш нь гаргаж ирэхийн тулд хийж байгаа нэмэлт санхүүжилтийн гэрээ шүү дээ. Энэ мөнгө Монгол улсад хөрөнгө оруулалт байдлаар орж оюутолгойн уурайд хэрэглэгдэнэ. Зардал өсөж ашиг авах хугацаа хойшлох ч, монгол улсын төсөвт орох татвар бусад үр өгөөж маш их нэмэгдэнэ. Бараг Зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл урт, гүн хонгил ухна гэсэн үг шүү дээ.

Avatar

Зочин 2019-04-11 198.217.126.217

Dald uurkhaagaas garah ashigiig 2037 ond avch bolj bna.
Tegvel il uurkhaagais garsan ashigaa avaad bna shdee ekhleed.

Avatar

555 2019-04-11 66.181.161.40

ЭНЭ НӨХӨР 29 ЖИЛ ЯРЬЛАА…ХАҮТ АВАХ АЯН ДАЙНД 12 ЖИЛ БАЙЛДСАН ҮР ДҮНД 15 ОНД ЭЗЭН НЬ БОЛСОН…БАРАГ МОНГОЛД ЭНЭ ТАНХИМЫГ НАДААС ӨШӨӨ ХҮН АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ УХААНЫ ЮМ ЯРИАД 4 ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ НӨХӨР ШИГ ХЭРЭГГҮЙ ХҮН АЛГА ГЭЭД НӨГӨӨ БИЗНЭСМЭНҮҮД НЬ ХӨӨГӨӨД ЯВУУЛСАН…ОДОО АХИАД Л БУРДАГ АЖИЛДАА ОРЖ ….ХАХА ҮНЭН ЗАСРАХГҮЙ ….

Avatar

111111 2019-04-11 203.91.119.163

Сөгдөх нь буруу юм уу? Луйварчин бизнесменүүд л асуудлатай учир сөгдөх байх гэж ойлгож байна зөв үү?

Avatar

зочин 2019-04-11 64.119.18.233

Эдийн засагчийн үүднээс түүний тайлбарлах нь бодитой мэт…Дубайн гэрээний үед МАН хамтарсан засаг байсан атлаа ЯАГААД түүнээс татгалзаад байгааг "мөнгө" хамтарч р угаагаагүй байх шиг …За Эрдэнэтийг бол бүр Ш.Отгонбилэгийн үеэс л МАХН,МАН улаа үзсэн махчин шувуу адил ЗУЛГААСАН…Тэр нь зогсчих гэхээр "шудрага" НЯМДОРЖИЙН хүү "шахаа"хийж чадахгүй болно шүү дээ хэ хэ

Avatar

ЗОЧИН 2019-04-11 202.126.89.179

ЛХАГВАЖАВ ТАНХИМААС МУЛТАРСАНАА МАРТАЖ ДЭЭ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2019-04-11 202.179.24.218

Нэг их ардчилал, хүний эрх ярьсан нөхөр. Монголчууд хүний эрхээр пологтож байгаа юм биш шүү. Иймэрхүү барууны хийсвэр онолчид Монголыг баллаж байгаашүү дэээ.

Avatar

Зочин 2019-04-11 202.179.25.46

Тэгээд юу юм? Коммунизм уу? Бас л барууны онол шт.

Avatar

Зочин 2019-04-11 119.40.98.26

za boliod ogooroi

Avatar

Иргэн 2019-04-11 202.21.124.19

Энэ нөхөрийн ярьсан дотор хэрэгтэй, бас үнэн гэж ойлгогдохоор баримт, дэмжих зүйл ч их байна. Гэхдээ МАНАН байсаар байгаа нь засаг, төр хулгайч луйварчидаар дүүрэн байсан, одоо ч байгаа байгаа нь үнэн шүү дээ. Монгол улс нэг л их ардчилал, хүний болоод эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн шударга цэвэр өрсөлдөөнтэй байсан юм шиг л яриад байх юм. Тийм л байсан юм бол Монгол улс өнөөдөр хөгжчихсөн байх ёстой. Хувьсгал хийхэд золиос мэдээж гарна, харин бага байгаасай.

Avatar

Zochin 2019-04-11 120.16.199.127

Uhaan chini dutaad l ogtcroo bizdee.Eronhiidoo hulchgar shiidver muutai dulgenesen erdee. Dur esgesen. Niigmiinhee amdralaas tasarchihsan oilgoltgui ymnuud neg iimerhuu.Unendee bol irgediin toloo heregjuulj bui uildluud bol zov Eronhiilogchiin.Avilgald idegdeed hort havdartaigaa l oilgohgui hun ymdaa …

Avatar

мгл 2019-04-11 202.179.11.230

Харин тийм байна, МАНАН-г дэмждэг юм байна.

Avatar

Зочин 2019-04-11 119.40.99.5

Өвчтэй элий балай юм яриж байж Монгол ялна болдог. Эрүүл юм ярихаар Манан болно тээ хаха

Avatar

Aag 2019-04-11 203.91.115.42

Лхагважав та хонгилийн хүн байсан гэдгээ баталчихлаа. Бид хэнд итгэх вэ

Avatar

зочин 2019-04-11 203.91.118.247

Энэ балай чинь Миеэ , МАНАН-ын өмгөөлөгч юм байна ш дээ, Бараг Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд өг гэх гээд бна уу, айн

Avatar

хужааааааааа 2019-04-11 202.179.27.239

сдааа феодлын еснөөс гараагү хамаагү олон нйгэм алхсан хүмүүс феопалын хаант ёс манжийн ёснөөс салаагү

Avatar

Зочин 2019-04-11 64.119.24.140

ene nogoo manangiin neg hamgaalagch bololtoo luivarchdiig demjdeg baishdee mongo huulegchid ard irgediig saihan amidruulj chadaagui hog shig haya bizdee chi nogoo zooj saihan amidraa biz …..

Avatar

Зочин 2019-04-11 64.119.24.140

ene nogoo manangiin neg hamgaalagch bololtoo luivarchdiig demjdeg baishdee mongo huulegchid ard irgediig saihan amidruulj chadaagui hog shig haya bizdee chi nogoo zooj saihan amidraa biz …..

Avatar

зочин 2019-04-11 66.181.178.98

49 хувийг олж ирсэн цаад эзнийг ойлгоогүй дүр гаргав

Avatar

ee 2019-04-11 66.181.161.48

Ymarch ard tumnee geh setgelgui alban tushaal,ashig harsan hun hog

Avatar

Зочин 2019-04-11 202.131.248.70

NAADAH CHIN ODOO AJILGUI BOLSOON. GONSHIGONODOG TSAG NI EHELSEN. GUDMAND HURTEL GARCH s****a. ALBAN TUSHAAL AVAAD TAG BOLNO. HOGIIN p**a BGAAN.

Avatar

Зочин 2019-04-11 139.5.216.42

Толгойгоо хятад сангаар угаалгасан ооркууд зүгээр байгаарай. Өнөөгийн төр засаг, Ерөнхийлөгч юун МАНАН тэр МАНАН гэдгээс чинь 10 дахин илүү луйвар хийх гэж байгааг анзаарах ч үгүй сууцгаах нь өрөвдмөөр хонь үхэр гэж дуудуулахаас яахав. Цаана чинь дэлхий биднийг толгой нь ажилладаггүй хүн дүрстэй амьтад гэж шоолон инээж байна.

Avatar

Зочин 2019-04-11 150.129.142.133

Polishoos nogoonii hog zuuhuu hezee bolih ve .

Avatar

jj 2019-04-11 103.212.117.245

unaxaara busdaar buruu chixne sain bsan bol daxiad songonio shde

Avatar

Зочин 2019-04-11 139.5.216.42

Маанаг минь ухаанаар биш улс төрөөр явдаг болсон монгол за аалз чинь

Avatar

Зочин 2019-04-11 122.201.31.208

l***r UGURTSIGE ZARAD z**l AMNAS TSASHGUI ATS

Avatar

Зочин 2019-04-11 202.126.89.31

ХА ХА 49%- ИЙГ 2 ПАЦААН ОЧИОД АВААД ИРСЭН ГЭЖ ЯМАР ГЭНЭН ЮМ ЯРИНА ВЭ. ТЭРИЙГ МАНАЙ ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГУУД БУЮУ МАНАНГИЙНХАН Л ТОХИРОЛЦОО ШҮҮ ДЭЭ. ТАНХИМ ХЭЗЭЭ Ч ТОМ БАЙГААГҮЙ. БАЙГАА ҮГҮЙ НЬ Ч МЭДЭГДЭГГҮЙ Л БАЙСАН. НӨГӨӨ 2 ТОЙГОО АДИЛХАН АНХНААСАА Л ТЭГ НОЙЛЬ БСАН Ш ДЭЭ

Avatar

зочин 2019-04-11 202.9.42.57

Зүгээр зүгээр .. Монголчууд үзэх ёстойгоо үзэх ёстой л юм байна ……. 200 жилийн дараа гайгүй ухаан суусан л байх байлгүй … Тусгаар улс гээд байж байвал шүү дэ …

Avatar

Зочин 2019-04-11 66.181.182.57

Ингэж Монгол ялах гэж Баттулга луйварчинг бид өөрсдөө гаргасан. Ингэж чөлөөлт зах зээл, хуийн өмчийг хуних гэж бага дарга Хүрэлсүхийг бид энэ өндөрт гаргасан. Хохь нь ээ. Энэ хоёрын энэ эрх мэдлийн төлөөх далд санааны үзүүрт Овун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан, Нямдорж нар дарцаг болон хийссэн. Эх оронч, шудрага ёс ярих нь тэдний нүүрээ халхлах гол уриа нь болсон. Ингээд Монгол хэдхэн хүний гарт бүрэн орлоо. Олон улс гайхаад үг нь гарахаа больсон. Үг байхгүй улс чинь бид нартай юу ярих вэ.

Avatar

Зочин 2019-04-11 103.229.123.15

МӨН Ч НООЛЬ ЭТГЭЭД ШҮҮ!!!

Avatar

zochin 2019-04-11 66.181.182.32

bas l neg ih ush honzon sanasan hun.uruvdmuur chum doo.

Avatar

Urvaach baina 2019-04-11 108.218.234.108

Eniig chin ovoo gaigui hun baina geed boddog baisan chin bas neg urvaach sharvaach nuhur baih ni, odoo l medej avlaa. Yostoi unen nuur tsarai ni tsuhuij irlee

Avatar

Зочин 2019-04-11 66.181.177.22

ГАДНААС НЬ ХАРААД МЭДЭМХИЙРХЭД Ч АМАРХАНДАА , ЭНЭ ХҮН Ч БАС БУРУУТАЙ . ЭРДЭНЭТ ХАМТАРСАН ГЭРЭЭ НЬ ДУУСААД БҮХЭЛЭЭРЭЭ МАНАЙХ БОЛОХ ДӨХӨӨД ИРЭНГҮҮТ ОРОСУУД СЭРЭГЛЭНТЭЭД ХУВИА ЗАРЧИХСАН , МАНАЙ ШУНАЛТАЙ УЛС ТӨРЧИД ТЭРИЙГ НЬ ТӨРИЙН МӨНГӨӨР ГУСЦАН .

Avatar

Иргэн 2019-04-11 103.212.116.122

Танхимаа олигтойхон удирдаж чадаж байсан бол дахиад л сонгогдох байсан байх. Сонгуулийнх нь дүнг хараа биз дээ. Өөрт нь МУУ дүн тавьсан байна лээ. МАНАН-г буулгаж авахын тулд авсан арга хэмжээг хэт мушгин гуйвуулжээ. Ингэснээр өөрийгөө хэн бэ гэдгээ нэг мөр танилучих шиг боллоо. Лав л шударга ёсны төлөө биш хүн юм байна.

Avatar

Хөгийн гар 2019-04-11 59.153.112.50

Мэдэхгүй Батхүүд төлөөд бгаа юм уу Нямдоржид төлөөд бгаа юм уу.Нямдорж төлүүлсэн бол баттай

Avatar

Батсүрэн 2019-04-11 202.21.102.231

юу солиорч байнаа

Avatar

Зочин 2019-04-11 202.179.24.151

Ёстой голыг нь олж хэлэв.

Avatar

polond 2019-04-11 66.181.191.214

cni ter urvanekaa l zuu har hel amtai n**** MAH-d ajil buteeh gej orson gen uu noen urvaach nohoi sharaach odoo songuuli oirtson zamaa zasch hunee uhaj ehelj urvahna dee DULZEN min URVANEK neree URVAGCH nereer solijee

Avatar

hudalch hvn dee 2019-04-11 202.131.225.197

shal hudalaa burjee nobsh chin. erdenetiin luibariig mundag geh shig tenegteed ugaasai neg hachin baagii l baisan daa.

Avatar

Зочин 2019-04-11 202.131.242.254

Улс төрчид хувьдаа сошл пи-арын баг ажиллуулахыг хуулиар хорих шаардлагатай байна. Том улс төрчид нь 100-200 хүнтэй, сайнаар нэрлэвэл сошл маркетер, муугаар нэрлэвэл троллуудыг хувиасаа цалинжуулж, элдэв хортой контент бэлдэж, facebook-ээр boost хийх, сайтуудын нийтлэлд коммент бичих зэргээр, олныг хийрхэлд автуулж, улс төрийн шийдвэр гаргах хөрсөө бэлдэх, өөрийгөө хэт сурталчилах нь Монголыг алж байна. Хэн хамгийн олон тролтой нь хамгийн өндөр рейтингтэй болж бна. Хийсэн ажлаараа биш сошл сурт

Avatar

Зочин Part 2 2019-04-11 202.70.36.178

Уг нь энэ улсын цөөхөн хүн амыг сайхан амьдруулах хангалттай нөөцтэй хэрнээ 1000 хүний орлогыг ГАНЦААРАА авах гэсэн ШУНАЛд автагдсан нөхөд байхад аргайгүй. 30 жилийн дараа өвгөн болсон хойноо л нийтэд ашигтай байсан бол надад ч илүү ашигтай байсан банйа гэдгээ ойлгоцгооно.

Улс төрд голчлон мөнгөтэй бизнес эрхлэгчид орж байгаа. Тэд иргэд их мөнгөтэй бол бизнес нь өргөжинө гэдэг үндсэн хялбар ойлголтыг ойлгосон ч эс хүсэж байна. Төрийн, төсвийн мөнгийг ахиухан авахын төлөөх УРАЛДААН явж байна.

Avatar

Зочин 2019-04-11 202.126.89.218

Зөөлөн сэнтийгээс буугаад их л хэцүүдэж байгаа хүн байна даа. Нөгөө "зүүн аймгаас хурдан морьд аваад ир гэвэл ч мань хүн туугаад л ирнэ дээ" гэдэг баян Итгэлт шиг юм ярьж байна. Манай залуусын гар урт болжээ гээд байгаа юм уу? Төрийн өмч, нийтийн эрх ашиг, хувийн бизнэсээ угаасаа ялгахаа больсон дурак уу. Ямар азаар Амартүвшин гарч ирж чамайг унагаваа

Avatar

А. Шарав 2019-04-11 66.181.160.9

Ингэж зөв сэтгэдэг хүнээ дэмжиж, зөв замаар явахгүй, юм мэдэхгүй хар массдаа таалагдах гэж тэгэж байж өөрсдийн ашиг сонирхол эрх мэдэлээ авч үлдэх явуургүй бодлого энэ улс орныг сүүрэлээс өөр зүйлд хүргэхгүй дээ. Төртэй байхын ч утга учир үгүй болж байна.

Avatar

Зочин Part 1 2019-04-11 202.70.36.178

Монголд орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх гол салбараа АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ хэмээн зарлаж 20 гаруй жил болсон хэрнээ тус салбараа хөгжүүлэх ТӨРИЙН БОДЛОГО байхгүй явж ирсэн гэж хэлж болно. Ашиг, үр өгөөж нь орон нутагт, хувь бизнес эрхлэгчид руу явдаг тул ТӨРИЙН ТҮШЭЭД өөрсдөд нь АШИГГҮЙ гэж хоноцын сэтгэлээр хандаж байгаа.

Үнэхээр бодлогыг нь зөв гаргаад ҮЙЛЧИЛГЭЭ сайжруулах стандарт, нөхцөл боломжыг нь джмэээд өгвөл хувийн хэвшлийнхэн 1 сая байтугай жуулчид оруулаад ирнэ.

Avatar

УНШИГЧ 2019-04-11 64.119.19.106

ЭНЭ НӨХӨР БИ ХЭН БЭ ГЭДГЭЭ БҮҮР САЙХАН ИЛЧИЛЖ ӨГЧЭЭ. БОЛЖ БАЙНА. ТҮҮНИЙ ХЭН БОЛОХЫГ, ЦААНАА ЯМАР БОДОЛТОЙ ЭТГЭЭД ВЭ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН САЙН МЭДЭЭД АВАХАД ЭНЭ ХЭРЭГТЭЙ ЯРИЛЦЛАГА БАЙНА ШҮҮ.

Avatar

Zochin 2019-04-11 122.201.22.145

MONGOLCHUUD MUNHAGII ZAM TUU ORSON.UHAANTAI HU IIG OILGOHOO BOLISON

Avatar

Зочин 2019-04-11 202.21.100.210

Яагаад өнөөдөр Монголын төгрөгийн ханш 8 жилийн дотор 2 дахин унаж 1300 төгрөгөөс 2630 төгрөг болсон яагаад баян хоосны ялгаа эрс өссөн яагаад бид авилга эрс хөгжсөн нийгэмд амьдарч байна Хариулт ард түмэн бид нар Х.Баттулга У.Хүрэлсүх М.Энхболд Занданшатар Ц.Элбэгдорж Н.Багабанди нарыг төрүүлсэн толгой дээрээ гарахсан ард түмэн шүү дээ

Avatar

Зочин 2019-04-11 103.212.116.122

Эргүү дагз

Avatar

Зочин 2019-04-11 103.26.194.118

Ер нь валютын ханшны ард засаг байдаг байх аа. Ханшийг нь унагаад дараа нь төсвийн тайлан нь сайн гараад л

Avatar

зочин 2019-04-11 202.170.68.38

ЭНэ бас хоосон чалчдаг Элбэгээ гарч ирлээ.Урьд нь дарга байхдаа хийхгүй яасан буусан хойноо баруун солгойгүй хоосон бурагч боллоо.

Avatar

и 2019-04-11 124.158.107.35

энэ дурак өөрийгөө эрх зүйч гээд байдаг нийгмийг хууль бус юм хийхийг уриалаад байхым

Avatar

Зочин 2019-04-11 66.181.161.22

Яагаад заавал хадаг эсвэл шорон гэж. 76-н дархан эрхтэй хулгайчтай байсан нь дээр гэж үү. Хулгайлаад зогсохгүй төрийнхөө ажлыг таг гацаана. Төрийн өндөрлөгт гарсан хүмүүсийг дандаа л Элбэг Баяр нараар төсөөлөөд байдаг болж. Хүн бүр өөр. Бас эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүс бий. Бас 3 хүнтэй хариуцлага тооцох халж солих хардаж шалгах хамаагүй амар. Ер нь бол төрийг нэгдсэн удирдлагагүй болгое гээд байгаа хүмүүсийг хардах цаг нь болсон.

Avatar

zochin 2019-04-11 103.14.36.226

Amaa tat

Avatar

Зочин 2019-04-11 202.126.89.235

МАНАНГИЙН ПИЗДУ АМАА ТАТ !!! АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ЛУЙВАРДАЖ АВСАН ХУЛГАЙЧУУДЫГ ДЭМЖЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ ШҮҮ !!!

Avatar

үнэн 2019-04-11 64.119.24.5

ш****г гаруудын нэг л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж