Нэгдсэн Вант улсын гүн Харри болон түүний эхнэр гүнгийн авхай Меган Маркл нар тун удахгүй шинэ хүнээ өлгийдөн авна. Тодруулбал, хатагтай Маркл энэ сарын сүүлээр юм уу тавдугаар сарын эхээр амаржих юм.
Меган Марклын амаржих хугацаа дөхөх тусам хатан хааны гэр бүлийн отгон гишүүнд ямар нэр өгөх нь хүмүүсийн дунд хамгийн сонирхол татсан сэдэв болоод байна. Нэрний талаар ярихын тулд эхлээд хүүхдийн хүйсийн талаар ярих хэрэгтэй. Их Британийн язгууртнуудын дүрэмд шинэ мэндэлсэн хүүхдэд нэр өгөх талаар тогтсон дүрэм журам байдаггүй ч ихэвчлэн язгууртны гэр бүлүүдийн хувьд өвөг дээдсийнхээ нэрийг хүндэтгэн өгөх нь түгээмэл байдаг.
Тиймээс тэдний хүүхэд хүү байвал язгууртны гэр бүлийн түгээмэл нэр болох Артур, Эдуард эсвэл Харригийн өвөөгийн нэр болох Филипп хэмээх нэрийг өгч магадгүй. Харин охин байвал Диана /Харригийн ээжийн нэр/ эсвэл Виктория /Харригийн эмэг эхийн нэр/ хэмээх нэрийг өгөх магадлал хамгийн өндөр байгаа ажээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ