Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулахаар боллоо | News.MN

Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулахаар боллоо

Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулахаар боллоо

Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулахаар боллоо

Засгийн газрын ээлжит хурлаар "Чингис хааны өв, соёлын хүрээлэн" байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус хүрээлэнг байгуулснаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр өмчлөх хандлагыг зарим улс орнууд ил тод илэрхийлэх болсон. БНХАУ-ын ӨМӨЗО гэхэд бодлогоор Чингис хаан судлалд онцгой анхаарч, их хэмжээний санхүүжилт гарган судалгааны олон чиглэлээр ажиллаж Чингис хаан судлалыг ӨМӨЗО-нд төвлөрүүлэх хандлагатай болсон. Дэлхий нийтэд ч Чингис хаан, 13-р зууны үеийн түүх, соёлын талаарх бодитой ойлголт хангалтгүй байгаа. АНУ-ын дунд сургуулиудад л гэхэд Хубилай хаан бол түүхэндээ Хятадын хаан байсан гэж зааж байна.

Чингис хааны өв, соёлын хүрээлэнтэй болсноор Чингис хааны нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох юм.

Энэ мэтээр олон жил яригдсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулах бодитой олон шалтгаан байсан. Тиймээс энэ бүхнийг Засгийн газар харгалзан үзээд их хаантай холбоотой асуудалд Монгол төрийн нэгдсэн бодлого, зохицуулалттай болох, Чингис хаан судлаач гадаад, дотоодын түүхч, эрдэмтэн, судлаачдын оролцоог нэг чигт хандуулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан гэхэд болно.

Өөр нэг чухал асуудал бол Монгол улсад түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх ЗГ-ын шийдвэр тус хүрээлэнд төвлөрч, бодит ажил болох юм.

ЗГ-ын 2017 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн 142-р тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулахаар, тус аймгийг түүхэн аялал жуулчлалын өлгий нутаг болгохоор тусгасан юм.

Тиймээс Монгол улсын 2018 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам барих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулахаар болсон.

Мөн  Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд “Мянганы суут хүн –Их эзэн Чингис хаан” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулахаар өнгөрсөн онд ЗГ-аас шийдвэр гаргасан бөгөөд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд өнөөдөр тухайн орон нутагт эхлээд явж байгаа билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-10 103.212.118.130

Түүхийн хүрээлэнг ажилгүй болгохнээ

Avatar

үнэн 2019-04-10 203.91.112.146

үхсний Чингэс хааны өв судлал вэ Чингэс гэж үлгэрийн баатарыг Монголоос өөр газар мэдэхүү
Үнэхээр байсанг бол үлдээсэн өв соёл ганц босгосон хүнд үзүүлэх юм байнуу эргүү а******н мал байсан байх
монгол ялангууд ийм л юм хийнэдэжэ бас нэг татварын мөнгө идсэн шал хэрэггүй юм байгуулах гэж байна болимоор юмаа эргүү новшнууд
Чингэс гэж хуцалдахаа боливол таарна эргүү мал ярьсаар байгаад мал болчихсон монголчууд

Avatar

Зочин 2019-04-10 139.5.218.151

түүхийн хүрээлэн гээд газар бгаа шүү дээ, овоо мулгуу ЗГ шүү

Avatar

Зочин 2019-04-10 173.66.16.120

Iim dalbaan door Hentiihen nileen mungu ideh ni dee.
Hvvk dov jalgiihantaigaa niileed bayjij bnaa.

Avatar

Зочин 2019-04-10 202.9.42.57

Төв талбайгааЧингисийн гээд нэрэлье гэсэн чинь үгүү гээд л амиа тавих гээд л байсан биздээ .. Одоо тун удахгүй Хөх хотын төв талбайг тэгэж нэрлэх биз….

Avatar

Зочин 2019-04-10 49.0.141.14

Төсвийн мөнгөөр бүү хий. Хувийнхан дунд төсөл шалгаруулаад эрхийг нь өг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж