О.Баасанхүү гишүүн мунгинав

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү гишүүн мунгинав

О.Баасанхүү гишүүн мунгинав

Дэгийн тухай шинэ хуулийн дагуу УИХ-ын хаврын чуулганаар УИХ-ын гишүүд бусдынхаа өмнөөс “төгөлдөр хуурддаг” явдлыг болиулсан. Хөгжилтэй нь, зөвхөн хурууны хээгээр саналаа өгч, ирцээ бүртгүүлэх, үг хэлэхдээ тоног төхөөрөмжтэйгөө гишүүд ажиллаж чадахгүй “мунгинаж” байгаа тул Байнгын хорооны хуралдаан болон чуулганы үеэр урьдчилсан сургуулилт хийх болсон.

“Кноп”-тойгоо харилцахад ангийн гишүүдээсээ хамгийн хурдтай нь О.Баасанхүү гишүүн байв. Хамгийн түрүүнд үг хэлэх “виз” олж авдаг түргэн шуурхай үйлдлийг нь бусад гишүүд толгой сэгсрэн гайхширдаг байсан. Тэгвэл шинэ төхөөрөмжтэй болсноор кнопоо хамгийн сайн эзэмшсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү будилж, мунгинах болжээ. Тэрбээр өнөөдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр асуулт асуухаар хамгийн эхэнд нэрээ өгөх гэсэн боловч төхөөрөмжийнхөө учрыг олоогүйгээс багагүй удсан юм. Гишүүн “Нэгт нэрээ өгдөг байсан би хүртэл энэ төхөөрөмжөөс болж хоцордог болох нь” хэмээн хөөрхөн хошигноод авна лээ.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж