Интернэтийг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг ОХУ хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Интернэтийг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг ОХУ хойшлуулав

Интернэтийг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг ОХУ хойшлуулав

Интернэтийн тогтвортой байдлыг хангах тухай хуулийг ОХУ-ын Төрийн Дума хоёрдугаар сард  баталсан.

Эхний хэлэлцүүлгээр баталсан энэ хууль орос хэл дээрх контентуудын интернэтийн урсгалыг хянах, зохицуулах, гаднаас халдсан үед хамгаалах зорилготой. ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орос хэлийг түлхүү хэрэглэдэг улс орнуудад интернетийн Рунет урсгалыг хэрэглэдэг бөгөөд эдгээр нь su, .ru, .рф, .рус, .дети, .ua, .by, .kz зэрэг өргөтгөлүүдтэй домэйнүүд юм.

Уг хуулийн хэрэгжих хугацааг 2019 оны арваннэгдүгээр сар болгон хойшлуулахаар болсон байна. Хуулийг батлагдсаны дараа Аудитын ерөнхий газар энэ хуулийг хэрэгжүүлэхэд төрөөс ихээхэн хэмжээний зардал гарахыг сануулж дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн иргэд ч энэ хуулийг эсэргүүцэн акц зохион байгуулж байсан.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард АНУ-ын баталсан Үндэсний кибер аюулгүй байдлын стратегийн баримт бичгийг сөргүүлэн ийм хууль баталснаа хууль тогтоогчид тайлбарлаж байсан.

Хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газар хүлээсэн байна. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч операторууд гаднаас ирэх халдлагыг зогсоох тусгай төхөөрөмжийг суурилуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хориотой мэдээллийг түгээсэн хаягийг хаах, интернэтийн урсгалыг блоклох ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж