Хятад улс 2018 онд 1000 орчим хүн цаазаар авчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Хятад улс 2018 онд 1000 орчим хүн цаазаар авчээ

Хятад улс 2018 онд 1000 орчим хүн цаазаар авчээ

Цаазаар авах ялын гүйцэтгэл дэлхий даяар буурсан тухай Олон улсын хүний эрхийн төлөө Амнести интернэшнл байгууллагын өнөөдөр /2019.04.10/ дэлгэсэн тайланд дурджээ.

Тайланд дурдсанаар сүүлийн арван жилийн хугацаанд цаазаар авах ялын гүйцэтгэл 31 хувиар буурсан бөгөөд 2018 онд түүхэн дэх хамгийн бага үзүүлэлттэй гарсан байна.

Хятад улс 2018 онд 1000 орчим хүн цаазаар авснаар уг жагсаалтыг тэргүүлж байгаа бол Иран, Саудын Араб, Вьетнам, Ирак улсууд удаалж байгаа аж. Харин эсрэгээрээ цаазаар авах ялын гүйцэтгэл нэмэгдсэн орнуудаар Беларусь, Япон, Сингапур, Өмнөд Судан, АНУ нэрлэгджээ.

Ихэнх улс орнууд хар тамхины хэрэгт цаазаар авах ял оноодог байсан бол хар тамхины хэрэгт хуулийн зохицуулалт хийснээр цаазын ялын гүйцэтгэл нь харьцангуй буурч байгаа юм байна. Одоогоор 146 орон албан ёсоор цаазын ялыг халаад байгаа юм.

Бруней улсын саяхан баталсан ижил хүйстнүүд болон гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн этгээдийг чулуугаар цохиж цаазлах харгис шариатын хууль нь дэлхий нийтийг тэр дундуу Индонези, Малайз зэрэг Азийн улсуудыг ихэд түгшээгээд байгаа билээ. Үүнээс гадна тус хуульд хулгай хийсэн хүний гарыг тасдах шийтгэл багтаж байгаа юм.

Эх сурвалж:AMNESTYINTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж