Хэдэн рубльтэй байж Орост санаа зовохгүй амьдрах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Хэдэн рубльтэй байж Орост санаа зовохгүй амьдрах вэ?

Хэдэн рубльтэй байж Орост санаа зовохгүй амьдрах вэ?

Сардаа дор хаяж 66 мянган рублийн орлоготой бол дутагдаж гачигдах зүйлгүй амьдарч болно гэсэн судалгааг ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль гаргасныг "Российская газета" мэдээлжээ.

Гэхдээ энэ орлого амьжиргааны өртөг өндөртэй Москва хотод хүрэлцэхгүйг онцолсон байна. Москва хотод дор хаяж 100 мянган рублийн орлоготой байж жирийн амьдрах боломжтой бол Санкт-Петербург хотод 91 мянган рубль олж байж дажгүй амьдрах ажээ.

Харин хамгийн хямд зардлаар амьдарч болох газар Чита. Читад 50 мянган рубльтэй бол дажгүй амьдарна. Харин Улаан-Үд, Барнаул, Якутскад 54-55 мянган рублиэр амьдарч болохыг судалгаа харуулжээ.

Харин иргэдийн орлого талаас авч үзвэл том хотуудын иргэдийн 24 хувь нь л хангалуун амьдрах хэмжээний орлоготой байгаа юм. 19 хувь нь ойрын таван жилдээ энэ орлогод хүрэх найдвар бий гэсэн бол 48 хувь нь хэзээ ч ийм орлоготой болж чадахгүй гэж хариулжээ. Орлого өсөх магадлалтай гэж хариулсан хүмүүсийн дийлэнх нь Москва, Казань, Грозный, Махачкала хотуудад байжээ.

Судалгаагаар хангалуун амьдрахад шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргасан байна. Өөрийн гэсэн байр орон сууц, машин, боловсрол эзэмших болон эмчилгээний төлбөрөө хийх чадвар, хангалттай хоол хүнс, спортоор хичээллэх боломжтой байх, сонирхсон зүйлээ хийдэг байх, урлагт цаг зарцуулдаг, тухайлбал театрт очиж, үзэсгэлэн үздэг байх, хүссэн мэргэжлээ эзэмших, эх орноороо, мөн гадаадад аялдаг байх гэсэн зүйлсийг хүмүүс нэрлэсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж