Приморийн барын тоо толгой байж болох дээд хэмжээнд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.11-нд нийтлэгдсэн

Приморийн барын тоо толгой байж болох дээд хэмжээнд хүрчээ

Приморийн барын тоо толгой байж болох дээд хэмжээнд хүрчээ

ОХУ-ын Алс Дорнодын Приморийн “Земля леопарда” Үндэсний парк дахь барын тоо толгойн байж болох дээд хэмжээндээ туллаа хэмээн уг паркийн захирал Елена Шевцова хэллээ.

“Өнгөрсөн 2018 онд манай паркад бие гүйцсэн 30 бар, мөн 9 бамбар бүртгэгдсэн. Манай паркийн газар нутгийн хэмжээнд 30 бар гэдэг бол хангалттай тоо. Бар бол том газар нутаг шаарддаг амьтан” хэмээн Елена Шевцова хэллээ.

Мөн энэ энэ парк бол ирвэсийн гол нутаг юм. Паркийн захирлын хэлснээр бар болоод ирвэсийн хооронд ямар нэг зөрчил гараагүй байгааг тэр онцолсон байна.

Амурын бар бол дэлхийд ховордсон махчин амьтан. Барыг олон улсын болоод Оросын “Улаан ном”-д оруулаад удаж байна. Амурын бар нь Оросын Алс Дорнодын Амур, Уссури мөрөн дагуу нутагладаг. Нийтдээ Орост Амурын барын тоо толгой 530-д хүрээд байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж